Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Барбара Бушийг сүүлийн замд нь үджээ

  Б.Оюун 2018-04-23 2535

Америкийн Хьюстон хотноо энэ сарын 22-нд АНУ-ын 41 дэх Ерөнхийлөгчийн гэргий, 43 дахь Ерөнхийлөгчийн ээж нь болох тэргүүн хатагтай асан, төрийн эрхэм хүндтэй эмэгтэй болох Барбара Бушийг сүүлийн замд нь үдлээ.

Америкийн Хьюстон хотод болсон оршуулгын ёслолд 1,500 гаруй хүн оролцжээ. Барбара Буштэй салах ёс хийх хүндэтгэлийн ажиллагаа Хьюстон хотын гэгээн Мартины сүмд болсон байна. АНУ-ын экс тэргүүн хатагтайтай салах ёс хийхээр түүний гэр бүл ойр дотныхноос нь гадна Америкийн хоёр үеийн экс ерөнхийлөгч нар болох Билл Клинтон, Барак Обама нар гэр бүлийн хамтаар, мөн Цагаан ордны одоогийн тэргүүн хатагтай Мелания Трамп хүндэтгэл үзүүлэхээр ирсэн байна.

Түүнчлэн Барбара Буштэй салах ёс хийх ёслолд АНУ-ын үе үеийн улс төр, нийгмийн зүтгэлтнүүд оролцсоны дотор АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Кондолиза Райс, Пентагоны тэргүүн асан Роберт Гейтс нар байжээ.

Барбара Буш 93 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн юм. Тэрээр уушиг болон зүрхний өвчнөөс шаналж байсан юм. АНУ-ын хоёр төрийн тэргүүний хамгийн дотно эмэгтэй нь байсан Барбара Бушийг Америкийн ард иргэд хайрлан хүндэтгэсээр иржээ. Түүний эр нөхөр Жорж Буш улсынхаа төрийн тэргүүнээр ажиллаж байх хугацаанд Барбара Буш тэргүүн хатагтай байсан бол хүү, бага Жорж Бушийг Цагаан ордныг тэргүүлэх хугацаанд түүнийг Америкийн “тэргүүн ээж” гэж нэрийдэж байжээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө