Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Путин том оврын "КАМАЗ" машин жолооджээ

  Б.Оюун 2018-05-16 4725

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Крымийн хойг дахь Керчений хоолойг дамнуулан барьсан шинэ гүүрийн нээлтэд оролцож, "КамаЗ" машин жолооджээ. ОХУ-ын төрийн тэргүүн гүүрийн нээлтэд биечлэн ирж оролцсон төдийгүй ачааны том оврын машины жолооны ард суусан байна.

Керчений хоолой нь Азовын тэнгисийн газар нутгийг Хар далайтай холбодог хоолой юм. Хоолойн баруун эрэг нь Крымийн хойгийн бүс нутагт багтдаг бол зүүн хэсэг нь Таманий хойгтой хиллэдэг, нийтдээ 4,5-15 км-ийн өргөн зурвас бүхий хоолой юм.

Энэхүү хоолойг дамнуулан Оросын тал гүүр барьж ашиглалтанд оруулжээ. Хэдийгээр Украины зүгээс ширүүхэн эсэргүүцэлтэй тулгарсан хэдий ч Керчений хоолойг дамнуулан барьсан Крымийн гүүр нь Путины хувьд геополитикийн хувьд томоохон ялалт болсныг улс төрийн ажиглагчид тэмдэглэж байна.

Гүүрийг ашиглалтанд оруулсантай холбоотойгоор Оросын туг далбаа бүхий ачааны машин, самосвал, краны цуваа гүүрэн дээгүүр явж өнгөрөн, эхний цуваанд ОХУ-ын ерөнхийлөгч өөрөө биечлэн нэгдэж, 16 км газрыг ачааны машины жолооны хүрдний ард өөрөө суун, жолоодсон байна. Путин гүүрийн нээлтийг түүхэн ач холбогдолтой, стратегийн чухал байгууламж болохыг тэмдэглэсэн байна. 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан