Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Меган Марклын эцэг охиныхоо хуриманд оролцохгүй

  Б.Оюун 2018-05-16 4339

Их Британийн үе залгамжилсан хунтайж Чарльз болон Уэльсийн гүнж Диана нарын бага хүү, ханхүү Харри өөрийн сүйт бүсгүй-Америкийн жүжигчин Меган Маркл нарын хурим энэ сарын 19-нд болно.

Тэгвэл ханхүү Харригийн хуримын ёслолд түүний сүйт бүсгүйн эцэг нь ирж оролцох боломжгүй болжээ. Энэ талаар Англи болон Америкийн хэвлэлүүд мэдээлж байна.

Меган Марклын эцэг эх нь олон жилийн өмнө салж, хоёр өөр газарт тусдаа амьдардаг байна. Меганы эцэг Томас Маркл нь Мексикт амьдардаг, тэрээр охиныхоо хуриманд ирж оролцоно гэж байсан ч сүүлд ирж амжихгүй болсон байна.

Кенсингтоны ордон энэхүү мэдээлэлд хүндэтгэлтэй хандаж, сүйт бүсгүйд ямар нэгэн байдлаар дарамт үзүүлэхгүй байхад уриалсан байна. Меган Маркл хуримынхаа өдөр эцгээсээ хөтлөн сүйт залуу дээрээ очихыг хүсч байсан ч түүний энэ хүсэл талаар болж байгаа бололтой. Гэсэн ч түүний ээж Дория Рагланд охиныхоо хуриманд заавал ирж оролцох гэнэ.

Англид тогтсон уламжлал ёсоор сүйт бүсгүйг сүмд ээж нь хүргэж өгч, харин сүйт хархүү дээр нь аав нь хөтлөн аваачдаг байна.  

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан