Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Пхеньян, Сөүлийн ээлжит уулзалт цуцлагджээ

  Б.Оюун 2018-05-16 833

Хоёр Солонгосын албаны хүмүүс Солонгосын хойгийн завсрын бүсэд өнөөдөр уулзалт хийхээр төлөвлөөд байснаа Хойд Солонгосын талын шийдвэрээр цуцалсан байна.

Панмунжомд лхагва гарагт болох байсан Хоёр Солонгосын албаны хүмүүсийн ээлжит уулзалт ямар учраас цуцлагдсан талаар Хойд Солонгосын ЦТАК мэдээллийн агентлаг тайлбар өгчээ. Хойд Солонгосын тал Панмунжом болох байсан уулзалтыг цуцалсан явдлыг Өмнөд Солонгос болон Америкийн талууд Солонгосын хойгт явуулж байгаа цэргийн хамтарсан сургуулилттай холбосон байна.

Өмнөд Солонгос болон Америкийн талууд хамтран “Мах Thunder” гэсэн код нэрэн дор хамтарсан цэргийн сургуулилт явуулж байгаа юм. Энэхүү цэргийн сургуулилтад цэрэг байлдааны зориулалт бүхий 100-аад онгоц, тэр дундаа стратегийн B-52 бөмбөгдөгч онгоц, мөн F-22 Рептор-үл үзэгдэгч сөнөөгч онгоц оролцож байна.

Солонгосын хойгт энхтайван байдал тогтоох асуудлаар Хоёр Солонгосын тал хүчин чармайлт гаргаж, хамтарсан яриа хэлэлцээр явуулж байгааг үл харгалзан ийнхүү Вашингтон, Сөүлийн талууд хамтарсан байнгын цэргийн сургуулилтаа үргэлжлүүлсээр байгаад Пхеньян таагүй хандаж, Хоёр Солонгосын албаны хүмүүсийн уулзалтыг хойшлуулжээ.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан