Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Навальныйг 30 хоног саатуулна

  Б.Оюун 2018-05-16 671

Оросын сөрөг хүчний нөлөө бүхий улс төрчдийн нэг Алексей Навальныйг Москва хотын Тверийн шүүхээс 30 хоногийн хугацаатай баривчлан саатуулах шийдвэр гаргажээ.

Навальныйг хууль бусаар олныг хамарсан жагсаал цуглаан зохион байгуулж, хууль хүчний байгууллагад эсэргүүцэл үзүүлсэн гэх үндэслэлээр буруутган хорихоор шийдсэн байна. Ийнхүү буруутгахдаа үндэслэл тус бүрээр 15 хоног саатуулах шийдвэр гаргаснаар нийтдээ Навальный дор хаяж 30 хоногийн хугацаанд эрхээ хасуулан саатуулагдах нь тодорхой болжээ.

Навальныйг энэ сарын 5-нд Москва хотын Пушкины талбай дээр “Тэр бидний хаан биш” жагсаал зохион байгуулах үед баривчлан саатуулсан байна. Путины "ноёрхлын" эсрэг “Тэр бидний хаан биш” гэсэн улс төрийн жагсаал цуглааныг Москва хотын захиргаанд урьдчилан мэдэгдэж, олон нийтийг хамарсан жагсаал цуглаан хийх зөвшөөрөл аваагүй явуулсан учраас олон нийтийн хэв журмын тухай хуулийг зөрчсөн гэж үзжээ. 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө