Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Сирид химийн зэвсэг ашигласан байж болохыг үгүйсгэхгүй байна

  Б.Оюун 2018-05-17 251

 Сирийн Идлиб мужид өнгөрсөн 2-р сард химийн зэвсэг ашиглан халдлага үйлдсэн байж болохыг олон улсын химийн зэвсгийг хориглох олон улсын байгууллагаас мэдээлжээ. Олон улсын байгууллага Сирид энэ дагуу үзлэг шалгалт явуулан, Идлиб мужид хлор ашиглан халдлага үйлдсэн байж болох ул мөр илэрсэн талаар мэдээлсэн байна.

 Энэ нь юуны түрүүнд Серакиб хотод болсон хэрэг явдалтай холбоотой юм. Олон улсын байгууллагын шинжээчид хотод явуулсан үзлэг шалгалтаар хлор агуулж байсан хоёр цилиндр илрүүлжээ. Түүнчлэн халдлагад өртсөн иргэдээс химийн хортой бодисны дээж авч, мөн Серакиб хотын хүрээлэн байгаа орчноос, халдлага болсны дараа хордсон иргэдийг аваачсан эмнэлгийн байгууламж зэргээс дээж сорьц авч шинжилсний үндсэн дээр дээрх дүгнэлтэд хүрсэн байна. Олон улсын химийн зэвсгийг хориглох байгууллага Идлиб мужид химийн бодис ашиглан халдлага үйлдсэн гэх баримтыг ийнхүү батлахдаа Сирийн чухам аль тал энэ халдлагыг үйлдсэн талаар тодорхой мэдээлэл хийгээгүй байна. Идлиб мужийн Серакиб хотод хий бүхий хлор агуулсан химийн бодис ашиглан халдлага үйлдсэн талаар өнгөрсөн 2-р сарын эхээр Америкийн төрийн департамент анхлан мэдэгдэж, үүнд Сирийн эрх баригчдыг буруутгасан юм. Тэгвэл Дамаск энэхүү мэдээллийг эрс үгүйсгэн, ямар ч үндэслэлгүйгээр буруутгаж байгаад гомдоллосон байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан