Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Никарагуад сөргөлдөгч талууд энхийн яриа хэлэлцээрийн ширээний ард суулаа

  Б.Оюун 2018-05-17 183

 Никарагуад энэ улсын засгийн газар болон жагсагчдын хооронд энхийн яриа хэлэлцээр эхэлжээ. Сөргөлдөгч талуудын хооронд энэ улсын сүм хийдийн оролцоотойгоор дугуй ширээний уулзалт эхлүүлсэн байна.

 Дугуй ширээний уулзалтын үеэр Никарагуагийн засгийн газрын төлөөлөгчид болоод жагсаал цуглаан, эсэргүүцэл өрнүүлээд байсан оюутан залуусын төлөөлөл, их дээд сургуулиудын эвсэл, бизнес нийгэмлэгүүдийн төлөөлөл оролцон, өмнөө тулгамдаад байгаа асуудлаа хэлэлцэн шийднэ.Жагсагчдын төр засагтаа хандан тавьж байгаа үндсэн шаардлагуудын нэг нь улс орондоо хүний эрхийн асуудлаарх Америк хоорондын комиссыг улс орондоо нэвтрүүлж, энхийн яриа хэлэлцээрийг эхлүүлэх явдал байжээ. НҮБ-ын хүний эрхийн комисс Төв Америкийн энэ улсад дэгдсэн олныг хамарсан эмх замбараагүй байдал, жагсаал цуглааны дагуу мөрдөн шалгах ажил явуулахаар төлөвлөж байна.  Никарагуад сүүлийн сар гаруйн хугацаанд нийгмийн шинэчлэлийг эсэгүүцсэн жагсаал цуглаан дэгдэж, улмаар засгийн газрын эсрэг улс төрийн тэмцэл болж хувирсан юм. Ийнхүү өрнөсөн жагсаал цуглааны үеэр 50 гаруй хүн амиа алдсан юм.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан