Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Меган, Харри нарын хуримын ёслолд 2 мянга гаруй зочин уригджээ

  Б.Оюун 2018-05-19 1107

Их Британийн хатан хаан 2-р Елизаветагийн ач хүү, Уэльсийн хунтайж Чарльз болон гүнж Диана нарын бага хүү, ханхүү Харри Америкийн жүжигчин Меган Марклтай гэр бүл болж, өнөөдөр хуримынхаа ёслолыг үйлдэж байна.

Залуу хосын хуримын ёслолд нэр алдартай олон хүн уригдан оролцож байгаа юм. Тэдний дотор сэр Элтон Жон, телевизийн нэртэй хөтлөгч Опра Уинфри, жүжигчин Жорж болон Амаль Клуни, Дэвид болон Виктория Бэкхем, теннисчин Серена Уильямс, жүжигчин Марго Робби, Жеймс Корден зэрэг нэр алдартай хүмүүс уригджээ.

Меган Харри нарын хуримын ёслолд соёл урлагийн салбарынхнаас олон хүн уригдсан бол улстөрчдөөс төдийлөн уригдаагүй байна. Хуримын ёслолд Их Британийн ерөнхий сайд, түүнчлэн Америкийн одоогийн болон өмнөх төрийн тэргүүн нараас уригдаагүй байна.

Гэсэн хэдий ч залуу хосын хуримын ёслолд нийтдээ 2,640 хүн уригдсаны дотор жирийн иргэдээс, олон нийтийн төлөөлөгчдөөс олон хүн уригдаж, баярыг нь хуваалцаж байгаа юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан