Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Ханхүү Харри, Меган нарт Сассексийн гүн, гүнгийн ахайтан цол хэргэм олголоо

  Б.Оюун 2018-05-19 5344

Их Британийн хатан хаан залуу хосын хуримын ёслолын өмнө тогтсон уламжлал ёсоор Английн хатан хааны ордны нэрийн өмнөөс цол хэргэм олгожээ.

Хуримын ёслолын дараа Меган Маркл албан ёсоор “эрхэмсэг хүндэт Хенри Уэльсийн гүнж” гэж дуудуулах юм. Гэхдээ “гүнж” гэсэн тодотголыг зөвхөн хааны гэр бүлд мэндэлсэн гишүүд дуудуулдаг учраас магадгүй хатан хаан залуу хосод гүнгийн цол хэргэм олгож, ханхүү Уильямын гэргий, Кембрижийн ахайтан Кейтын нэгэн адилаар гүнгийн ахайтан гэж дуудуулах юм.

Тэгвэл ханхүү Харри, Меган Маркл нарт Их Британийн хатан хаан 2-р Елизавета Сассексийн гүн, гүнгийн ахайтан цол хэргэм олгожээ. Энэ талаар Букингемын ордон залуу хосын хуримын ёслолын өмнө албан ёсоор мэдээлжээ.

Ингэснээр ханхүү Харри, түүний эхнэр Меган нар Сассексийн гүн болон Сассексийн гүнгийн ахайтан гэж албан ёсоор дуудуулах боллоо.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан