Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Махмуд Аббас эмнэлэгт хүргэгджээ

  Б.Оюун 2018-05-21 548

Палестины удирдагч Махмуд Аббас энэ амралтын өдрүүдэд биеийн байдал нь муудсанаас дахин эмнэлэгт хүргэгджээ. Сүүлийн үед түүний биеийн байдал үе үе ийнхүү муудаж, ойр тойрныхноо төдийгүй улсынхаа иргэдийн санаа сэтгэлийг зовоож байгаа юм. Махмуд Аббас сүүлийн 7 хоногт 3 дахь удаагаа эмнэлэгт хүргэгджээ. Энэ талаар Рамалла хотын цэргийн эмнэлгийн ерөнхий эмч Саид Сарахна мэдээлсэн байна. Махмуд Аббасын эмчлэгч эмчийн ярьснаар Палестины удирдагчийн цээжин тус газар хөндүүрлэн өвдөж, өндөр халуунтайгаар эмнэлэгт хүргэгджээ. Цэргийн эмнэлгийн ерөнхий эмч Саид Сарахна-гийн мэдээлснээр Палестины удирдагчийг ням гарагт эмнэлэгт хүргэж, шаардлагатай үзлэг шинжилгээ хийсэн байна. Махмуд Аббас хэдэн өдрийн өмнө дунд чихний хагалгаанд орсон юм. Магадгүй энэхүү хагалгааны дараа түүний биеийн байдал сульдаж, өндөр халуурч байж болохыг эмч нар үгүйсгээгүйн дээр өвчтөний биеийн байдал аажмаар дээрдэж байгаа талаар хэлжээ.

Энэ жил 83 нас сүүдэр зооглосон Палестины удирдагчийн биеийн байдал сүүлийн үед үе үе муудах болж, эндээс үүдэн түүнийг залгамжлагчийн талаарх асуудал сөхөгдөх болжээ. Махмуд Аббас нь маш их тамхи татдаг муу зуршилтай гэнэ. Түүнчлэн сүүлийн үед тэрээр зүрх судас болоод хавдраар шаналах болжээ. 

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан