Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Хослох дуртай хосуудын "гоёл"

  Гранд сэтгүүл 2018-05-23 5002

Монгол бөхчүүдийн ид хав, ир бярыг сүмогийн дохёонд гайхуулж явсан анхны Монгол сүмоч Кёкүшюзан Д.Батбаяр олон нийтийн арга хэмжээнээс нэг их дөлөөд байдаггүй. Уран хоолойт “Дууч шувуухай” гэргийн хамт хаа нэгтээ ханьсан яваа нь харагддаг.

Арлын орны сүмогийн ертөнцөд “Мэхний их дэлгүүр” хэмээн цоллуулж явсан Кёкүшюзан зодог тайлж, эх орондоо төвхнөснөөс хойш бизнесийн салбарт чамгүй амжилт олж, улс төрд хүч сорьж, 76-гийн нэг болж ч амжсан. Улстөрчийн карьераа тэгсгээд өндөрлүүлсэн эрхэм Кёкүшюзан саяхнаас шинэ ажилд томилогдсон нь “Азийн орнуудын цахим мөнгө” холбооны ерөнхийлөгч гэх алба. Япон, Орос, Хятад, Өмнөд Солонгос болон Монголын тал нэгдэн байгуулсан энэ холбоо Японы Тоскойн хэмээх цахим мөнгийг нэвтрүүлэх, түгээх ажилд шамдах гэнэ.
Олны анхааралд хүссэн, хүсээгүй өртдөг хосуудын хаврын гоёл иймэрхүү. Хар өнгийн хамбан хүрмээр ижилсчээ, Баясаа, Кёкүшю хоёр. 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө