Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Н.Төгсцогт өмсгөлдөө Д.Банди агсны хөргийг заллаа

  Гранд сэтгүүл 2018-05-25 7329

Мэргэжлийн боксын рингэнд адтай, одтой яваа боксчин Н.Төгсцогт ирэх ням гаригт ээлжит тулаанаа хийнэ. Сонирхогчдын боксоос мэргэжил рүү хөл тавьсаар гурван жилийг үдсэн тэрбээр энэ хугацаанд 9 тулаан хийж, бүгдэд нь ялалт байгуулсан. Наймд нь өрсөлдөгчөө хүнд цохилтоор буулган авч шилдэг ширэн бээлийтэн гэдгээ батлаад байна. Одоо King Tug-ийн учраа нь Оскар Эскандон. 34 настай колумб боксчин 28 тулаан хийж, 25-д нь ялалт байгуулсан хүчтэй өрсөлдөгч гэнэ лээ. Тэдний тулаан АНУ-ын Миссиссиппи мужийн Билокси хотын Beau Rivage Resort & Casino-д болно.Тулаан хаяанд ирсэн энэ өдрүүдэд Н.Төгсцогт боксын рингэнд өмсөх өмсгөлөө танилцуулжээ. Чамин хар өмсгөлдөө тэрбээр ардын багш, гавъяат дасгалжуулагч Д.Банди агсны хөргийг залсан нь боксчдын анхаарал татаж байгаа гэнэ. Боксын замд хөтөлж, амжилт өөд дагуулсан дасгалжуулагч багш Д.Банди агсны хөргийг зүрхэн тус газраа хэвлэж, шорт дээрээ “R.I.P Coach D.Bandi” хэмээн бичжээ. Хүнд өвчний улмаас өнгөрсөн нэгдүгээр сард таалал төгссөн багшийнхаа дурсгалд зориулж Төгсөө хүндэтгэл үзүүлсэн нь  энэ билээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан