Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

“Наян Булгийн Аялгуу” дахин тайзнаа

  Гранд сэтгүүл 2018-05-25 1796

Уянга ухаарлын олон дууг зүрх сэтгэлээсээ дуулж, орчин үе , үндэсний уламжлалт өнгө төрхийг өөрийн дуу хөгжим, гадаад төрхөөрөө нэгэн зэрэг илтгэн харуулж чаддаг дуучин Т.Дэлгэрмөрөн “Наян Булгийн Аялгуу” тоглолтоо хийгээд удаагүй байгаа. Тоглолт ард түмний хайр энэрэл,ухаарал,дуучинтайгаа хамтдаа дуулсан, уярсан, уйлсан гээд халуун алга ташилт доор болж өнгөрсөн. Дуучин тоглолтын дараа би ард түмнээсээ яг л энэ мэдрэмжийг авахыг хүссэн гэж нүдэндээ баяр бахадалын нулимастай хэлж байсан. Өөрөө дуулсан дуундаа уярч, түүний дуунд ард түмэн уярсан тийм л нандин холбоостой тоглолт болж өнгөрсөн гэж урлагийнхан дүгнэдэг гэнэ. Тийм дээ ч тоглолтын дараа дахин тоглуулах хүсэлт үзэгчдээс их иржээ. Тэгвэл 2018.06.02-нд “Наян Булгийн Аялгуу”тоглолт UB PALACE-ийн концертын тайзнаа дахин амилах гэж байна. Наян булгийн аялгуу, Тэнгэрийн бүсгүй, Хайрын дээд хань минь, Ааваа дуулая,  Чамайгаа үнсье, Уянга цагаан хуруу, мэдээж Номин Талст хамтлагийн дуунууд энэ үдэш дахин эгшиглэхээр төлөвлөгдсөн гэнэ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан