Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Шинэ эрүүгийн хуулиар насанд хүрээгүй хүүхдэд хүлээлгэх хариуцлага хорихоос өөр байдаггүй

  М.Ариунжаргал 2018-05-25 1473

Өнгөрсөн оны 7 р сарын нэгнээс мөрдөгдөж эхлэсэн Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгаар гэмт хэрэгт холбогдсон өсвөр насны хүүхдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг өмнөх хуулиас дордуулсан гэж УИХ ын нэр бүхий гишүүд үзжээ. Учир нь 18 нас хүрээгүй хүүхэд хулгай хийсэн тохиолдолд хохирлын хэмжээ хамаарахгүй шууд хорих хуулийн заалттай юм. Жишээ дурдахад 14-17 насны 4 хүүхэд хүнсний дэлгүүрээс 100 орчим мянган төгрөгийн талх, чихэр зэрэг хүнсний бүтээгдэхүүн хулгайлсан нь баригдаж эрүүгийн хуулийн хулгайлах гэмт хэргийн 17,1 р зүйлд зааснаар хүнд гэмт хэргийн ангилалд багтан дөрвөн хүүхдийг хорих ялаар шийтгэсэн байна. 2017 оны долдугаар сарын 1 ний өдрийн байдлаар 21 хүүхэд гэмт хэрэгт яллагдаж, 9 хүүхэд хорих ангид ял эдэлж байсан бол шинэ эрүүгийн хууль хэрэгжиж эхлэснээс хойш энэ оны 5-р сарын 1 ний өдрийн байдлаар 58 хүүхэд гэмт хэрэгт яллагдаж, 59 хүүхэд хорих ангид ял эдлэж байна. Тиймээс өсвөр насны хүүхдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлалгыг хорихоос өөр ял шийтгэлтэй болгож, хохирлын хэмжээг тогтоон шийтгэдэг байх хэрэгтэйг хууль санаачлагч гишүүн хэлж байлаа. Өсвөр насны хүүхдийг шууд хорих нь наандаж сэтгэл санаа бие махбодын хөгжилд сөргөөр нөлөөлдөг гэдгийг судлаачид хэлдэг юм

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө