Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Нийтийн дууны урлагт шинэхэн цомог мэндэллээ

  admin 2018-06-01 1850

   Монголын нийтийн дууны урлагийн шинэ өнгө төрх болж уяхан хоолой ялдамхан дүрээр үзэгч сонсогч түмнийхээ сонорыг мялааж яваа Дуучин Болдбаатарын Чанцалдулам “Дууланхан хүлээе”анхны бие даасан цомгоо өлгийдөн авчээ. Түүний цомогт орчин цагийн нийтийн дууны урлагийн сор болсон Хөгжмийн зохиолч олон сайхан уран бүтээл багтсан гэнэ шүү. Анхны цомогынхоо өнгөрөсөн сарын 16-нд хийж байсан тэрээр төрлөх аймагтаа шинэхэн цомогынхоо баярыг хийхээр товлосон сурагтай.

Image result for Дуучин Болдбаатарын Чанцалдулам

   Дуучин Анхбаяр, Чанцалдулам нар  2013 онд “Учрал холын чамтайгаа”  хамтарсан цомог гаргаж, “Учрал холын чамтайгаа”  хамтарсан тоглолтоороо үзэгч түмэнтэйгээ учирч байсан бол, 2016 онд мөн ”Цаг сэлгээтэй”  хамтарсан цомог, ”Цаг сэлгээтэй”  хамтарсан тоглолтоо нийслэлчүүддээ хүргэж эх орноо тойрон  20 аймгийн бүх сумдад давхардсан тоогоор  нийт  400 гаруй удаа тоглож амжижээ. Дашрамд дурьдахад  дуучин Чанцалдуламын  Аав Болдбаатар Ар хангай аймгийн Цэцэрлэг сумын харин   түүний Ээж Оюунцэцэг нь  Увс аймгийн Малчин сумын хүн юм билээ.  Дуучин бүсгүй  маань өөрөө  Эрдэнэт хотод төрж өссөн ч бага наснаас зуны амралтаар зорьж очин тоглож өссөн аав, ээжийнхээ нутгаар овоглох дуртай гурван нутагтан гэнэлээ. Тиймдээ ч Аавын нутаг Ар хангайн уран бүтээлчдийн “Тайхар” нэгдэлд нэгдэн уран бүтээлч ах, эгч, нөхөдтэйгөө гар сэтгэл нийлэн хөдөлмөрлөж яваа уран бүтээлч бүсгүй.  

Image result for Чанцалдулам

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө