Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Танзанийн хамгийн алдартай сиамын ихэр охид хорвоог орхижээ

  Б.Оюун 2018-06-04 11955

Танзанийн сиамын ихрүүд болох Мария болон Консолата Мвакикути нар 22 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ. Тэд сүүлийн хагас жилийн туршид эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан гэнэ.

Сиамын ихэр эгч дүүс цээжнээсээ доош газраараа нийлж төрсөн, элэг, бөөр, уушиг гэхчлэн дотор эрхтэнүүд нь дундаа нэг байжээ. Гэсэн хэдий ч тус тусдаа цохилдог зүрхтэй, толгой, гар нь тус тусдаа байсан юм.

Сиамын ихэр эгч дүүсийг Танзанид сайн мэддэг, таньдаг байжээ. Тэднийг нас барсан талаар мэдээлсний дараа маш олон хүнээс эмгэнэл, харууслын үгс ирсэн байна.

Танзанийн ерөнхийлөгч Жон Магуфули твиттер хуудсан дээрээ: -Сиамын ихэр эгч дүүс хорвоог орхисонд туйлын харамсч байна. Тэд хүмүүст итгэл найдвар төрүүлдэг байсан гэж бичжээ.

Мария болон Консолата Мвакикути нарыг хорвоод мэндэлсний дараа эцэг эх нь нас барсан учраас сиамын ихэр охидыг “Мария Консолата” гэх буяны байгууллага өсгөж, тэднийг өөрсдийн нэрээр нэрлэсэн юм.

Сиамын ихэр охид сургуульд суралцаж, улмаар хамтдаа багш болохоор их сургуульд элсэн суралцахаар мөрөөдөж байжээ. Түүнчлэн дундаа нэг нөхөртэй болж, аз жаргалтай амьдрахыг хүсч мөрөөдөж байсан гэнэ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө