Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Хэмнэл урлагч

  Гранд сэтгүүл 2018-06-05 1049

“Түмэн эх” чуулгын гоцлол бүжигчин, бүжгийн багш, сүүлийн үед өвөрмөц утга, агуулга бүхий бүжгүүд дэглэж буй Т.Содгэрэл уран бүтээлийн “Хэмнэл, Урлахуй” тоглолтоо түмэнд олондоо өргөн барьжээ.

    “Хэмнэл Урлахуй” нь Монгол үндэсний язгуур урлагийн төрөл бүжиг, тэр дундаа бий биелгээг үндэсний болон орчин үеийн хөгжимтэй хослуулан өвөрмөц хөг, өнгө аясаар гоцолж, урлан бүжих онцгой тоглолт юм. Хөгжмийн хэмнэлд урлан бүжихүйн зохицлыг DJ хөгжмийн сэт, видео графикийн шийдлээр тодруулж өгснөөрөө давуу талтай болсон гэнэ. Мөн үдшийн тоглолтод “Бөртэ” хамтлаг, хөгжмийн зохиолч Өлзийбаяр, “DenebX” продакшны продюсор Ганболд нар ур чадвараа нэгтгэснийг ч хэлэх хэрэгтэй.

    “Хэмнэл Урлахуй” үзэгчдээ дээдэлсэн тоглолт байсан гэнэ. Зорьж ирэх үзэгчдэд “IKEBANA” буюу цэцэг амилуулах урлагаар Япон улсад 14 жил сурч, багшилж, уран бүтээл туурвиж буй чөлөөт уран бүтээлч Г.Бурмаагийн цэцгийн ертөнцийн гоо сайхныг тайзны урлагтай хослуулсан цоо шинэ, БҮТЭЭЛЧ уран бүтээлийг Монголд анх удаа дэлгэн танилцуулжээ. Бүжигчин Содгэрэлийн бүтээлийг Швейцарийн хөгжлийн агентлаг дэмжсэн нь ч чансаатай тоглолт болоход нөлөөлснийг үзэгч түмэн дүгнэж байна. Хэр баргийн юманд ам гардаггүй, зөвхөн чадах үедээ “За” хэмээн ам бардам дуугардаг түүнийг Сод хэмээх нэрээ бүжгийн урлагт дархалсан содон бүсгүй хэмээн шивэр авир хийж байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө