Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Ж.Энхбаярын офицер хүү онгоцны үйлчлэгчийн албанд шилжлээ

  Гранд сэтгүүл 2018-06-12 2779

    Батлан хамгаалахын сайд өвөөтэй, сайд аавтай байна гэдэг сайрхах зүйл биш гэж үү. Жинхэнэ зэвсэгт хүчнээс төрсөн гэр бүлийн үр удам гэсэндээ Энхбаяр гишүүн хөвгүүдээ Орост, Америкт цэргийн сургуульд илгээсэн байдаг. Том хүү нь ОХУ-д офицер болсон бол дунд хүү Мөнхсүлд нь АНУ-д мөн л цэргийн сургууль дүүргэсэн офицерийн мөрдэстэй хархүү. Хэсэг аавынхаа бизнест тусалж, энэ салбарын эрдэм ухаанд сурсан Мөнхсүлд шинэ зуныг онгоцны бүхээгт өнгөрүүлж байгаа гэнэ. Тодруулбал, тэр МИАТ компанийн олон улсын нислэгийн багт орж, онгоцны үйлчлэгчээр ажиллах болжээ. “Буян”-гийн Жаргалсайхан охиддоо юм үзүүлж, амьдрал сургахын тулд гадаадад гэрийн үйлчлэгчээр ажиллуулж байсан хэмээх сайн туршлагаас ноён Энхбаяр жишээ авсан юм болов уу. Бусдаар “Газар” хэмээх эзэнт гүрэн бүхий том бизнестэй Энхбаярт хүүгээ “хар ажил”-д зүтгүүлэх хэрэг юу байхсан билээ.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө