Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Македони улс нэрээ өөрчлөх үү?

  М.Даваадулам 2018-06-18 1148

      МАКЕДОНИ УЛС НЭРЭЭ ӨӨРЧЛӨХ ҮҮ?

   Грек улстай 27 жилийн турш үргэлжилж байгаа дипломат маргаанаа шийдвэрлэхийн тулд Македонийн Засгийн газар нэрээ өөрчилж Бүгд Найрамдах Умард Македони улс гэх шийдвэр гаргасан. Харин Македонийн Ерөнхийлөгч энэ шийдвэрт хориг тавьсан. Гэсэн ч НАТО, ЕХ зэрэг олон улсын байгууллагад элсэхэд чөдөр тушиж байгаа явдалд цэг тавихаар Македонийн Засгийн газар хичээж байна. Хоёр улсын Ерөнхий сайд болон Гадаад хэргийн сайд балканы улсын нэрийг  Бүгд Найрамдах Умард Македони улс гэж өөрчлөх “түүхэн” гэрээ байгууллаа. Одоо харин хоёр улсын Парламент төдийгүй Македонийн ард түмэн энэ шийдвэрийг дэмжих эсэхээс улсын нэр өөрчлөх асуудал шалтгаална.

  Грек, Македони болон Албани улсын хилийн бүсэд байрлах Преспа нуурын эрэгт “түүхэн” гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаа болжээ. Грекийн Ерөнхий сайд Алексис Ципрас, Македонийн Засгийн газрын тэргүүн Зоран Заев нар, мөн хоёр улсын Гадаад хэргийн сайд нар оролцож, гэрээнд гарын үсэг зурлаа.

  Македони гэдэг нь Грекийн нэгэн мужийн нэршилтэй давхцаж байгаа учир улсынхаа нэрийг өөрчлөхийг Грекийн Засгийн газар одоогоос 27 жилийн өмнө Македонийн талаас шаарджээ. Хоёр зуун дамнасан маргааныг эцэслэж, Македони улс нэршлээ өөрчлөх шийдвэр гаргасан.

macedonia # зурган илэрцүүд

  Македони улсын хувьд нэршлийн маргаанаа шийдвэрлэснээр, НАТО-гийн 30 дахь гишүүн орон болох боломж ч нээгдэнэ. Ингэснээр “улс оронд хөрөнгө оруулалт татах баталгаа” болно. Мөн ЕХ-нд бүрэлдэхүүнд ч багтах боломж нээгдэнэ.

  Хуучны Югослав улс тарж бутарснаар байгуулагдсан 2 сая гаруй хүн амтай улс 1991 онд Македони гэж нэрлэгдэх хүсэлт гаргажээ. Бүгд Найрамдах Македони улсыг дэлхийн 142 улс хүлээн зөвшөөрсөн байдаг. Харин Грек улс холбогдох нэршлийг эсэргүүцсэн.

  Македони, Грекийн Засгийн газар нийт 20 хуудас бүхий хамтарсан баримт бичиг боловсруулсан байна. Энэ баримт бичигт македони хэл нь славян уг үндэсгүй, эртний Гректэй ямар нэгэн холбоогүй гэж заажээ. Зөвшилцлийн нөхцлийг Македонийн тал гүйцэд биелүүлсэн нөхцөлд Грек улсын хууль тогтоогчид ч Бүгд Найрамдах Умард Македони улс гэх нэршлийг зөвшөөрөх нь ээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө