Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

АНУ, БНСУ Солонгосын хойгт цэргийн хамтарсан сургуулилт хийхээ хойшлуулав

  М.Даваадулам 2018-06-19 859

  АНУ, БНСУ Солонгосын хойгт цэргийн хамтарсан сургуулилт хийхээ хойшлууллаа. Энэ оны 8-р сард болох байсан Ulchi Freedom Guardian сургуулилтын хугацааг хойшлуулж байгааг БНСУ өчигдөр мэдэгдсэн. Тэгвэл энэ мэдээллийг өнөөдөр АНУ-ын Батлан хамгаалах яам ч баталлаа.

   Харин Цагаан ордон БНАСАУ Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгох асуудлыг хэлэлцэж байгаа цагт АНУ болон БНСУ хамтарсан цэргийн сургуулилтаа зогсооно гэж мэдэгдлээ.

АНУ, БНСУ-ын зэвсэгт хүчний хамтарсан сургуулилтыг Пхеньян удаа дараа эсэргүүцэж, сургуулилтыг зогсоохыг шаардаж байсан. Хоёр улсын хамтарсан сургуулилтыг зогсоох асуудлыг хэлэлцсэн ч, өнөөдөр БНСУ-ын газар нутагт байрлаж байгаа АНУ-ын зэвсэгт хүчний 28,500 алба хаагчийг гаргах асуудлыг Вашингтон, Пхеньянтай хэлэлцээгүй юм.

           

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө