Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Монголын сайхан бүсгүй тодруулах уралдаан усны хувцастай үзүүлбэрээс татгалзлаа

  Гранд сэтгүүл 2018-06-21 1246

   Монголд анх удаа сайхан бүсгүй шалгаруулах уралдаан зохион байгуулж эхэлсний 30 жилийн ойг угтан Монголын эмэгтэйчүүдийн Хатан эрдэнэ холбооноос “Монголын сайхан бүсгүй-2018” XV гоо сайхны тэргүүн наадмыг “Эмэгтэйчүүд гар гараасаа” уриан дор зохион байгуулах гэж байна. Монголын сайхан бүсгүй шалгаруулах уламжлалт уралдаан эргэн ирлээ.

11 жил завсарласан тэмцээнийг сэргээж буй зохион байгуулагчид наадмын хугацааг зарлаж, алтан эрдэнийн өргөмжлөлт бүсгүйн хүртэх титмийг танилцууллаа

   Монголын эмэгтэйчүүдийн Хатан Эрдэнэ холбооноос Монголын сайхан бүсгүй шалгаруулах уралдааны болон бусад ижил төстэй уралдааны хүрээнд нэгэн чухал өөрчлөлт, шинэчлэлтийг авчирчээ.

Энэ нь “Монголын сайхан бүсгүй-2018” 15 дахь удаагийн гоо сайхны тэргүүн наадмаас эхлэн уралдааны шалгуурын нэгэн төрөл болох “Усны хувцастай гараа”-г бүрэн халах шийдвэр.

  Эмэгтэй хүний эрхэмсэг нандин гоо байдлыг хадгалж, гадаад өнгө үзэмж, хэлбэр байдалд бус бүсгүйчүүдийн мэдлэг боловсрол, дотоод мөн чанар, хүмүүнлэг, цогц сайхан байдлыг тодотгон ирсэн уламжлалт уралдааны нэр хүндэд дээрх өөрчлөлтийг нийцнэ гэж зохион байгуулагчид үзэж байгаа аж. Энэ нь ч оролцогч охид, үзэгч, дэмжигчдэд таалагдаж байгаа нь гарцаагүй ээ. Ирээдүйн эмч, багш, удирдагч, манлайлагч, ирээдүйн ээж болох охид, бүсгүйчүүдийг усны хувцастай дүр төрхтэйгөөр нийтэд таниулж үлдээхээс орчин үеийн ижил төрлийн уралдаанууд татгалзах болсныг Монголын Хатан эрдэнэ холбоо дэмжин, ийм шийдвэр гаргасан нь зөв гэж дүгнэх хүмүүс олон байна. Мөн АНУ өнгөрсөн жилээс мөн гоо бүсгүйн уралдааныхаа усны хувцастай үзүүлбэрийг хассан билээ.

  ГОО САЙХНЫ ТЭРГҮҮН НААДМЫН УРИАЛГА

  • Зөв бодол
  • Зөв үг
  • Зөв үйлдэл
  • Зөв хандлага
  • Өв тэгш хойч ирээдүй, төв тэгш бүсгүйчүүдийг нээн, уг наадмаар дамжуулан төлөвшүүлэх. Бүсгүй хүний нандин, ухаалаг, нинжин сэтгэлийг гоо үзэсгэлэн, мэдлэг боловсролтой хослуулан хөгжүүлэхийг хүсдэг Монголын охид, бүсгүйчүүдийг нэгтгэн, тэдний оюун билэг, авьяас чадварыг таниулан, нийгэмд байр суурь эзлэхэд нь хөшүүрэг болох, алдаршуулах, хүмүүнлэг үйлсэд дуу хоолойгоо өргөхөд нь дэмжлэг болохыг зорьжээ.  

"МОНГОЛЫН САЙХАН БҮСГҮЙ" УРАЛДААН ЯМАР ТҮҮХТЭЙ ВЭ?

  • Анхны уралдааныг 1989 онд зохион байгуулсан. Анхны сайхан бүсгүйгээр Н.Биндэрьяа тодорч байв. “Монголын сайхан бүсгүй” уралдаан нь гоо зүй, загвар, урлаг соёлын хүрээнд хамгийн нэр хүнд бүхий улсын чанартай уралдаан байж ирсэн. Тус уралдааны оролцогч бүсгүйчүүд өдгөө Монголын улс төр, нийгэм, соёл боловсрол, бизнес, эрүүл мэнд, хүмүүнлэгийн салбарт манлайлж, үлгэр жишээ болж яваа нь энэхүү наадмын цар хүрээ, үнэ цэнийг илтгэдэг.
  • 2007 оны Монголын сайхан бүсгүй шалгаруулах 14 дэх удаагийн наадмаас хойш уралдааныг түр завсарласан бөгөөд энэ оноос дахин сэргээн зохион байгуулж байна.

АЛТАН ЭРДЭНИЙН ӨРГӨМЖЛӨЛТ, МОНГОЛЫН САЙХАН БҮСГҮЙЧҮҮД

  • 1989 он Г.Биндэрьяа (Улаанбаатар хот)
  • 1990 он Н.Мөнхцэцэг (Улаанбаатар хот)
  • 1991 он Ч.Мичидмаа (Улаанбаатар хот)
  • 1992 он Ч.Чулуун-Эрдэнэ (Улаанбаатар хот)
  • 1993 он Ц.Сарантуяа (Дархан-Уул аймаг)
  • 1994 он О.Оюунтуяа (Дархан-Уул аймаг)
  • 1995 он С.Бүрэнжаргал (Дархан-Уул аймаг)
  • 1997 он Б.Түмэнхүслэн (Улаанбаатар хот)
  • 1998 он Ц.Сансармаа (Улаанбаатар хот)
  • 2001 он Ё.Нямжав (Завхан аймаг)
  • 2002 он Д.Уянгалянхуа (Увс аймаг)
  • 2003 он П.Ариунбилэг (Улаанбаатар хот)
  • 2004 он А.Сарнай (Булган аймаг)
  • 2007 он Г.Гантуяа (Орхон аймаг)
  • МОНГОЛЫН САЙХАН БҮСГҮЙ ТОДРОХ ӨДӨР
  • Финалын шалгаруулалт 2018.06.30-ны 18:00 цагт “Зайсан хилл” цогцолборт болно. Наадмын тасалбарын орлого “Нарны хүүхдүүд” асрамжийн төвийн “Монгол өв, соёл, гэр” төсөлд зориулагдана. Энэхүү шалгаруулалтад та бүхнийг хүндэтгэн урьж байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө