Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Сансарын гудамжийг 150 машины зогсоолтой болголоо

  Т.Бадамханд 2018-06-22 1951

    Улаанбаатар хот жишиг гудамжтай боллоо

ЗҮҮН ДӨРВӨН ЗАМЫН УУЛЗВАРААС САНСАРЫН ТОЙРОГ ХҮРТЭЛХ ГУДАМЖИЙГ “ЖИШИГ ГУДАМЖ” БОЛГОН ТОХИЖУУЛАХ АЖЛЫГ ЭНЭ ХАВАР ХИЙЖЭЭ

   Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас тус гудамжны баруун талд том оврын 153 нарс мод, гэрлэн чимэглэл, 2389 метр ногоон байгууламжийн хамгаалалтын троссон хашлага, 939 м/кв сул шороон хөрс бүхий газрыг хатуу хучилттай болгож явган зам тавьсан байна. Мөн 4284 м/кв газарт зүлэг тарьж, 155 м ургамлан хашлага тарьсан бол зүүн талын талбайд 22 нарс мод, 940 м/кв талбайд зүлэг, 453м ногоон байгууламжийн хамгаалалтын троссон хашлага, 81 ургамлан хашлага тарьж, 1423.8 м/кв сул шороон хөрс бүхий газрыг хатуу хучилттай болгож явган зам тавьж, 255 м/кв зам талбайг асфальтан хучилттай болгож, 150 автомашины зогсоол байгуулжээ.

 

 Тохижилтын ажил хийхтэй холбогдуулан трассд орсон 32 ТҮЦ, нэг объектыг буулгах ажлыг нийслэл, дүүргийн газрын алба, БЗД-ийн цагдаагийн 2-р хэлтэс хамтран албадан нүүлгэж, инженерийн шугам сүлжээ шилжүүлэх, тохижилтын ажил хэвийн явагдах нөхцөлийг бүрдүүлж ажилласан байна.

  Энэ хэсэгт үйл ажиллагаа явуулдаг шөнийн цэнгээний газар 50 гаруй аж ахуй нэгж байдаг. Орон сууц болгоны нэг давхарт үсчин, дэлгүүр, цайны газар гээд олон аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг. Аж ахуйн нэгж бүр тус бүртээ нэг хаяг өлгөхөөр гудамжийг эмх замбараагүй харагдуулж байгаа юм. Тиймээс үргэлжлүүлэн цэгцэлж журамлах ажил хийгдэхийг албаныхан хэлж байна. 10 байршлын 15 гудамж зам талбайн 9771 м2 талбайд стандартын шаардлагад нийцсэн явган замыг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулж байгаа юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө