Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД ЗАМЫН-ҮҮДИЙН ЧӨЛӨӨТ БҮСИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

  Ш.Бат-Эрдэнэ 2018-06-23 1413

Монгол улсын Ерөнхий сайдаар ахлуулсан ажлын хэсэг Замын-Үүдийн эдийн засгийн чөлөөт бүсийн бүтээн байгуулалтын ажлын явцтай мөн танилцсан. Замын-Үүд боомтыг түшиглэн Замын-Үүд эдийн засгийн чөлөөт бүсийг байгуулсан. Одоогоор бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байна. Чөлөөт бүсийг байгуулснаар Монгол улсын нийгэм эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр орох юм. Гэхдээ 2-р ээлжийн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эхлүүлэхэд хөрөнгө оруулалт, санхүүжилтийг шийдвэрлэх шаардлагатай байна. Ер нь жил ирэх бүр санхүүжилт багасаж байгаа учир ирэх жилийн төсөвт хөрөнгө оруулалтыг нэмж тусгуулах шаардлагатай байгааг чөлөөт бүсийн захирагч хэлж байлаа.

Чөлөөт бүсийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, аж ахуй нэгжүүдийн уялдаа холбоог сайжруулахын тулд эхний ээлжинд түр горимоор нээх саналыг мөн гаргасан. Орц гарцан дээр 2-3 га талбайг түр горимоор нээнэ. Ингэхийн тулд эрх орчныг бий болгох шаардлага байгааг хэлж байсан юм.

Эдийн засгийн чөлөөт бүст цахилгаан станц, цэвэрлэх байгууламж баригдсан. Цаашид хийгдэх ажлыг түргэсгэх, шаардлагатай байгаа хөрөнгө оруулалтыг ирэх оны төсөвт суулгахад анхаарч ажиллана гэдгээ Монгол улсын Ерөнхий сайд энэ үеэр хэлсэн юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө