Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

10 КГ ӨНГӨТ ЧУЛУУГ ХУУЛЬ БУСААР ХУДАЛДАН АВСАН ИРГЭНИЙГ СААТУУЛАН ШАЛГАЖ БАЙНА

  admin 2018-06-23 3200

Хэнтий аймаг дахь Цагдаагийн газар Бор-Өндөр сумын цагдаагийн тасаг, Батноров сумын цагдаагийн хэсэгтэй хамтран ажилласны үр дүнд хяналт шалгалтыг ажлыг эрчимжүүлж өнгөт чулуу олборлогчдын үйл ажиллагааг таслан зогсоох ажилд хүч нэмэгдүүлэн ажиллаж байна.

Хэнтий аймгийн Батноров, Бор-Өндөр суманд өнгөт чулуу түүх явдал тасраагүй байна. Хятадуудад борлуулж байгаа иргэдийн түүсэн чулууг цагдаагийнхан хурааж, буцааж өгөхгүй, улсын орлого ч болгохгүй байгаа асуудал олны анхааралд өртөөд байгаа юм. Хэнтий аймаг дахь Цагдаагийн газар Бор-Өндөр сумын цагдаагийн тасаг, Батноров сумын цагдаагийн хэсэгтэй хамтран ажилласны үр дүнд хяналт шалгалтыг ажлыг эрчимжүүлж өнгөт чулуу олборлогчдын үйл ажиллагааг таслан зогсоох ажилд хүч нэмэгдүүлэн ажиллаж байна. Гэхдээ энэ асуудал хуулийн шатандаа тулж ирлээ ч гэсэн ямар нэгэн хариуцлагын тогтолцоо байхгүй байгааг албаныхан хэлж байсан бол хэнтий аймгийн Цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн 10 хийл өнгөт чулууг хууль бусаар худалдан аваад буудалд байрлуулж байсныг илрүүлсэн байна.

2017,2018 онуудад гааль дээр хууль бусаар өнгөт чулууг хил давуулах гэж оролдсон 90 зөрчил илэрсэн байна. Нийтдээ 596 кг байгалийн чулууг улсын орлого болгожээ. Аймгийн цагдаагийн газрын зүгээс тухайн сум орон нутгийн мэргэжлийн хяналын байгууллагатай хамтран ажиллаж хэргийг шилжүүлдэг байна. Мэргэжлийн хяналтын байгууллагын зүгээс хууль бусаар өнгөт чулуу олборлосон, тээвэрлэсэн, хадгалсан, худалдан борлуулсан иргэнд ... хариуцлага ногдуулдаг байна. Иргэдийг дунд үүсээд байгаа бас нэгэн буруу ташаа ойлголт бол энэхүү өнгөт чулуу олборлолтыг бичил уурхайтай холбож ойлгоод байдаг. Гэтэл энэ нь ямар нэгэн хүлээн зөвшөөрдсөн асуудал байхгүй, харин ч хууль бус хэвээр байгаа гэдгийг албаныхан онцолж байсан юм.

Монгол Улсын хилээр өнгөт чулууг чөлөөтэй гаргаж худалдаалсаар байгаа нь энэ бизнес нээлттэйг харуулж байгаа хэрэг юм. Өнгөт болон шөрмөсөн чулууг зөвхөн Хэнтий ч биш Дорноговь, Өмнөговь, Дундговь зэрэг аймгуудад иргэд ихээр түүж нэг килограммыг нь 100,0-150,0 мянган төгрөгөөр худалдан авч хятадуудад үнэ өсгөн худалдаалж амьдралаа залгуулдаг.

 

Эх сурвалж: "Өндөрхаан Телевиз" /Хэнтий/

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан