Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Улсын баяр наадамд шөвгөрсөн бөхчүүдэд "бэлгийн хур" бууж байна

  TV5 News 2018-07-16 918

Улсын баяр наадмын шөвгийн 4-д бөхийн мөнгөн шагнал, чимэг зэргийг түрүүлсэн бөхчүүдэд гардуулан өгсөн. Уламжлал ёсоор түрүү бөхөд 15 сая төгрөг гардуулсан бол үзүүрлэсэн бөхөд 10 сая, шөвгөрсөн хоёрт тус бүр 7 сая төгрөгийг өгчээ.   Монгол түмний уламжлал ёсоор түрүү бөхийн аймаг орон нутгийн зөвлөлийнхөн шинэхэн аваргадаа Nissan QX80 автомашиныг 4 өрөө байрын хамт бэлэглэсэн гэнэ.  Мөн үүнээс гадна Хемон констракшны хамт олон Sunshine graden хороололд 11 өрөө хаус өрөө бэлэглэжээ.  Түүнчлэн Увс аймгийн нутгийн зөвлөлөөс  Улсын даян мэргэн болсон Увс аймгийн Тэс сумын харьяат Алдар Жем багийн харваач Норжмаад 10 сая төгрөг, шөвгийн 4-т үлдсэн С.Мөнхбат аваргадаа 50 сая , Сэлэнгэ нутгийнх хэдий ч Увс нуурт галд гарч бэлтгэлээ хангадаг Н.Жаргалбаярт 50 сая төгрөг гардуулсан гээд Увс нутгийнхан найр наадмын түрүүгээ ихэд хүндэтгэн дээдэлдэгээ харуулаад амжсан гэнэ.  Тэгвэл үзүүр түрүү булаацалдсан Архангай аймгийн Хашаат сумын харьяат Ажнай групп Алдар спорт хорооны бөх , улсын аварга Ч.Санжаадамбад аймгийн Бөх билэгт дэвжээний хамт олон 2 өрөө байр бэлэглэсэн сурагтай.  Энэ мэтчилэн нутаг нугийн бөхчүүд, мэргэдүүдээ дэмжсэн орон нутгийнхны бэлгийн цуваа тасрахгүй байгаа гэсэн шүү.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө