Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Аварга цолтнуудын эрэмбэ өөрчлөгдөв

  TV5 News 2018-07-17 4493

Үндэсний бөхийн аварга цолтнуудын эрэмбэ өөрчлөгдлөө. Энэ жилийн баяр наадмын үр дүнгээс хамаарч зүлэг хүчит аваргуудын чансаа шинэчлэгдсэн байна. Нийт 7  аварга бичигдсний 1-рт монгол улсын дархан аварга Г.Өсөхбаяр бичигджээ. Харин эд барилдаж байгаа хүчтнүүд болох Г.Эрхэмбаяр, С.Мөнхбат, Ч.Санжаадамба, Н.Батсуурь нарийн эрэмбийг бөхийн холбоо шинэчилсэн байна. Эд байгаагаас улсын аварга Ч.Санжаадамба нэг удаа арав давсан, нэг удаа найм, гурван удаа долоо давсан амжилтаар тэргүүлжээ. Ард нь Эрхэмбаяр аварга хоёр удаа ес давж, нэг удаа найм, нэг удаа долоо давсан амжилтаар орсон байна. Үүний араас шинэхэн аварга Батсуурь бичигдлээ. Тэрээр хоёр удаа ес, нэг удаа найм, нэг удаа зургаа давжээ. Харин аваргуудын эрэмбээр Мөнхбат аварга долоод бичигдэж байна. Тэрээр арав давж аварга болсноосоо хойш гурван удаа улсынхаа наадамд долоо давсан амжилт үзүүлжээ. Хүчит аваргуудын ойрхон эрэмбэ чансаа үндэсний бөхийн дэвжээг улам чимэх нь дамжиггүй биз.  

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан