Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

ДАШТ-ИЙ ҮЕЭР МБАППЕТЭЙ ГАРАА ЦОХИОД АМЖСАН БҮСГҮЙ ХЭН БЭ?

  TV5 News 2018-07-17 8485

Бэлтгэсэн: Б.Нямсүрэн

Хөлбөмбөгийн ДАШТ-ий финалын тоглолтын үеэр талбай дээр гүйн гарч ирсэн дүрэмт хувцастай дэггүй залуус бол "Pussy Riot" буюу нийгэмд үймээн самуун таригч группын гишүүд ажээ.   Тэдний дунд Францын залуу тоглогч  Кулиан Мбаппетэй гараа цохиод амжсан бүсгүйг Вероника Никулшина гэдэг байна. Зорилгоо биелүүлээд талбайгаас хөөгдсөн фото модель тэрээр өдгөө 21 настай,  эдийн засагч мэргэжлээр суралцдаг гэнэ.

Фото модель Вероника Никулшина

21 настай тэрээр Оросын Плехановын Их сургуулийн нэр хүндтэй оюутнуудын нэг юм.

Ойр дотны хүмүүс нь Ника гэж дууддаг түүнийг цагдаагийн хувцастай тоглолтын дундуур орно гэж төсөөлөөгүй тухай гэр бүлийнхэн нь мэдээлжээ.

 Тэднийг төрийн албан хаагчийн дүрэмт хувцсыг зөвшөөрөлгүй ашигласан хэрэгт буруутган дахин үймээн самуун гаргахаас сэргийлж 10 мянган рублийн торгууль, 160 цаг олон нийтийн ажил хийх шийтгэл, гурван жил спортын уралдаан тэмцээн үзэх эрхийг нь хассан байна. Харин залуус хийсэн зүйлдээ огтхон ч гэмшээгүй төдийгүй, зорисондоо хүрсэндээ баяртай байгаа тухайгаа хэлжээ.

Эх сурвалж: Dailymail.co

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан