Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Дуучин С.Гантогоогын амьдралыг өгүүлсэн УСК бүтээгдэж байна

  TV5 News 2018-08-03 2922

БНСУ-д ажиллаж амьдрангаа урлагийн салбарт хөл тавьсан дуучин С.Гантогоо хоёр клипээ дүрсжүүлж байгаа гэнэ.  Шинэ клипны зураг авалтыг Солонгос улсад хийж тун удахгүй олон нийтэд цацахаар төлөвслөснөө дуулгана лээ. Өдгөө Монгол контент компанийн уран бүтээлч болоод байгаа тэрээр энэ салбарт олз омог арвинтай яваагаа ийнхүү удаа дараагийн уран бүтээлүүдээрээ харуулсаар байна.  Шинэ  дуу хуураас гадна тун удахгүй Гантогоогийн тухай уран сайхны кино цацагдах сураг дуулдаж эхэллээ.  Өмнөд Солонгос улсын Чон су хы найруулагчийн  Шар автобус хэмээх киног хоёр жилийн туршид хийж гол дүрээр түүнийг сонгож амьдрал уран бүтээлийнх нь замналыг тусгасан сурагтай.  Зураг авалтыг Монгол Солонгос улсад ээлжлэн авсан шинэ кино ийнхүү дуусах шатандаа орсон гэнэ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө