Соло уран бүтээлээ эхлүүлснээс хойш шоу бизнесийг жинхэнэ утгаар нь хийж байгаа бүсгүй бол дуучин Ука. Тэрээр долоо хоногийн эхний өдөр шинэхэн клипээ цацжээ. Уран бүтээлийн нэр нь Do it. Өвөрмөц дүр төрс, цоо шинэ стиль имиж бүрдүүлдэг тэрээр энэ удаад ч нэгийг сэтгэсэн харагдана лээ. Кивигийн Ука одоо кивигийнх биш Монголын хөгжмийн ертөнцийн нэгэн тод төлөөлөл хэдийнэ болжээ. Тэрээр клип бүртээ гаргах өвөрмөц стил имижийг бүгдийг нь өөрөө хийдэг гэнэ лээ. Ганцаардлаас бүү ай, Маргаашийн нар руу хамт аялах уу, Эрх чөлөөлнө гээд этгээд имиж бүгдийг нь дэгэлсэн сурагтай.