Монгол, Солонгосын зураачдын хамтарсан уран бүтээлийн үзэсгэлэн өнөөдөр Урчуудын эвлэлийн танхимд өнөөдөр нээлтээ хийлээ. Үзэсгэлэнд Солонгосын бүх хотоос шилдэг 80 зураачийн бүтээл олны хүртээл болж байгаараа онцлог юм байна. Цаашид хоёр орны урчуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан туршлага солилцох зорилгоор цуврал үзэсгэлэн гаргахаар зорьж байгаа гэдгийг уран бүтээлчид хэллээ. Хамтарсан үзэсгэлэн энэ сарын 15-ныг дуустал үргэлжилнэ.