Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

МИСС А.БАЯРЦЭЦЭГ ТАЙЛАНД КИНОНД ТУЛААНЧИЙН ДҮР БҮТЭЭНЭ

  TV5 News 2018-08-09 1371

Дэлхийн мисс 2016 тэмцээнд эх орноо амжилттай төлөөлөн оролцож шилдэг 11 миссүүдийн тоонд багтсан загвар өмсөгч А.Баярцэцэг Тайландийн “Nipan” студийн уран бүтээл “Амазоны дайчид” адал явдалт уран сайхны кинонд тоглохоор болжээ. Тэрбээр тус кинонд Falcon буюу “Шонхор”хэмээх нэртэй хөлсний тулаанчийн туслах дүрд тоглох аж.

Түүнтэй хамт тулалдах партнер нь Австралийн мэргэжлийн боксийн тамирчин юм байна. Тэрээр энэ тухай өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдэгдсэн бөгөөд тулааны бэлтгэл сайн хийж байгаад очих хэрэгтэй юм байна хэмээн онцолсон юм. Киноны зураг авалт есдүгээр сарын сүүлээр Тайландын Чанг Май хотод эхлэхээр болжээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан