Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

МУГЖ О.АНУЖИН ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНЭЭС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

  TV5 News 2018-08-13 1480

Залуу насны гоо үзэсгэлэн, эрч хүч дундаршгүй авъяас чадвараар 23 хан насандаа Монгол улсын гавьяат жүжигчин цол тэмдэгийг ёстой л гуйж биш гуядаж авсан балетийн залуухан од бол Отгонтөгсийн Анужин. Насандаа баймгүй амжилтыг гаргаж эх орныхоо нэрийг сонгодог урлагийн салбартаа мандуулж ирсэн түүний амжилтын мялаалга болгож ирээдүйд хүрэх олон алдарынх нь ташуур болгон өгсөн хүндтэй цолоо даах чадвартай нэгэн гэдгээ батлаад авсан сурагтай. Шинэхэн гавъяат Анужин энэ сарын 3-11-ны өдрүүдэд зохиогдсон Шанхайн олон улсын балетын VI уралдаанд амжилттай оролцож хүрэл медаль хүртжээ. “Шанхайн ритмээр бүжиглэе” уриатай  зохион байгуулагдсан тэмцээнд дэлхийн 16 орны 73 шилдэг балетчин өрсөлдсөнөөс УДБЭТ-ын балетын гоцлооч МУГЖ О.Анужин ийнхүү хүрэл медалийг энгэртээ зүүжээ. Ёстой л авсан шиг авсан гавьяатын тэмдэгээ мялаасан шиг мялаасан түүнийг яах аргагүй л од болон гялалзах хувьтай авъяастай төрсөн хүн юм хэмээн мэргэжил нэгтнүүд нь шагшсан сурагтай. 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө