Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

ГААЗЫН ЗУРВАСТ ИЗРАИЛЬ ПАЛЕСТИНЫ ХООРОНД МӨРГӨЛДӨӨН ДЭГДЖЭЭ

  TV5 News 2018-08-18 933

БЭЛТГЭСЭН: Б.ОЮУН 

Ойрхи Дорнодын бүс нутагт, Гаазын зурвас болон Израилийн хилийн бүсэд нөхцөл байдал дахин хурцаджээ. Баасан гарагийн уламжлалт мөргөлийн дараа Палестины иргэд болон Израилийн цэргийнхэний хооронд мөргөлдөөн дэгдсэн байна.

 Гаазын зурвастай залгаа байрлах Рафах хотод Израилийн цэргийнхэн болон Палестины иргэдийн хооронд мөргөлдөөн дэгджээ. Еврейн улс орны хилийн бүсэд болсон мөргөлдөөний улмаас эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Палестины 2 иргэн алагдаж, 250-иад хүн гэмтсэн байна. Палестины эх сурвалжуудын мэдээлж байгаагаар 30 настай залуу Эль Бурейж дүүрэг дэх дүрвэгсдийн хуарангийн дэргэд Израилийн цэргийнхэний суманд оногдон амиа алдсан байна.

Энэ өдөр мөн Иордан голын Баруун эргийн Наблус хотод мөргөлдөөн болсон байна. Баасан гарагийн уламжлалт мөргөлийн дараа Палестины хэдэн зуун иргэн “Гаазын зурвасыг чөлөөл!” гэсэн уриа лоозон барин Израилийн хилийн зүг явцгаажээ. Энэ нь Гаазын зурваст өнгөрсөн 3-р сард эхэлсэн “Чөлөөлөх марш”-ийн нэг хэсэг байжээ. Палестинчууд баасан гараг бүр “Чөлөөлөх марш” зохион байгуулж, өнгөрсөн хугацаанд энэхүү ажиллагааны дүнд Израилийн армийнханы гарт 160-аад хүн амиа алдаж, 17 мянга гаруй хүн шархаджээ.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө