Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

АЛЕППО ХОТ ЖИРИЙН АМЬДРАЛЫН ХЭМНЭЛД ШИЛЖЛЭЭ

  TV5 News 2018-08-18 1104

БЭЛТГЭСЭН: Б.ОЮУН 

Сирийн хамгийн их дайн тулаан өрнөж байсан Алеппо хотыг зэвсэгт дайчид, босогчдоос чөлөөлснөөс хойш хот аажмаар хэвийн амьдралдаа шилжиж байна. Хотын гудамж талбайд наймаачид гарч, лангуугаа дэлгэн, хүүхэд багачууд инээлдэн гүйлдэж, хотын иргэд айвуу тайвуу явцгааж байна. Саяхан дайн тулааны гол талбар байсан хот эргээд хэвийн байдалдаа орж эхэлжээ.

Сирид дотоодын хямрал дэгдэж, иргэний дайн тулаан дэгдсэнээс хойш 7 жил өнгөрчээ. Сирийн эдийн засгийн нийслэл гэж тооцогдож байсан Алеппо хотыг жил гаруйн өмнө засгийн газрын хүчнийхэн босогчид, зэвсэгт бүлэглэлээс чөлөөлсөн юм. Хотын иргэд өнгөрсөн хугацаанд агаарын цохилт дайралтаас айж эмээн амьдарч байсан бол өнөөдөр хотын гудмаар чөлөөтэй явах боломжтой болжээ. Сирид үргэлжилсэн дотоодын тэмцэл тулаанаас шалтгаалан хотууд балгас болон хувирч байсан юм. Алеппо хот мөн энэ дайнд ихээхэн өртөн сүйдсэн. Мужийн амбан захирагчийн мэдээлж байгаагаар хотын нийт барилга байгууламжийн 3/2% нь сүйдэж, аж үйлдвэрлэлийн объектын 90% нь өртөж нуранги болжээ. Хотыг зэвсэгт дайчдаас чөлөөлсний дараагаар сэргээн босгох ажил хийгдэж эхлээд байна. Юуны түрүүнд хотын эрчим хүчний эх үүсвэрийг засч сэргээхээр ажиллаж байгаа юм.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө