Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

ЭНЭТХЭГТ СҮҮЛИЙН 100 ЖИЛД ТОХИОЛДОЖ БАЙГААГҮЙ ҮЕР УСНЫ ГАМШИГ НҮҮРЛЭЖЭЭ

  TV5 News 2018-08-18 1227

БЭЛТГЭСЭН: Б.ОЮУН

Энэтхэгийн баруун өмнөд нутгаар борооны улирал эхэлж, их хэмжээний усархаг бороо үргэлжлэн орсноос сүүлийн 100-аад жилд тохиолдож байгаагүй үер усны гамшиг нүүрлэсэн байна. Гамшигт үзэгдлийн улмаас орон нутгийн эрх баригчдынх нь мэдээлж байгаагаар 324 хүн амиа алдаж, хэдэн мянган хүн орох оронгүй хоцорчээ.

Энэтхэгт борооны улирал 7-р сард эхэлжээ. Үргэлжлэн орж байгаа усархаг борооны улмаас үерийн гамшиг нүүрлэж, сүүлийн 24 цагийн дотор гамшигт нэрвэгдэгсдийн тоо эрс нэмэгджээ. Гамшгийн бүсэд 200-аад мянган хүн орох оронгүй хоцорч, аврагчид нүүлгэн шилжүүлэх ажил явуулж, түр хоргодох байр, хуаранд нүүлгээд байна. Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди гамшигт хамгийн ихээр нэрвэгдсэн Кералу мужид ирж, гамшгийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж байгаа юм. Мужийн эрх баригчдын мэдээлж байгаагаар гамшигт өртөн амиа алдсан иргэдийн дийлэнх нь үерийн улмаас буусан хөрсний нуралт, гулгалтад дарагджээ. Цаг уурчид бороо үргэлжлэн орох төлөвтэй байгааг анхааруулж байна. Гамшгийн улмаас Керала мужийн нисэх буудал энэ сарын 26-ныг хүртэл хаагджээ. Гамшгийн бүсэд аврагчид, цэргийнхэн ажиллаж байна.

Энэтхэгт борооны улирал эхэлснээс хойш энэ улсын дотоод хэргийн яамны мэдээлж байгаагаар 930 мянган хүн өртөөд байна. Мужийн захирагч Пинарайи Вижаян энэ удаагийн гамшигт үзэгдлийг сүүлийн 100 жилд тохиолдоогүй гамшиг гэж нэрлэжээ.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө