Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

ЗӨВШӨӨРӨЛГҮЙ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙСАН 10 ДЭН БУУДЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОГСООЛОО

  TV5 News 2018-08-18 1811

СУРВАЛЖИЛСАН: Г. БАДАМЛЯНХУА

Нийслэлийн цагдаагийн газраас хэрэгжүүлж байгаа “Эмзэг цэг”, “Эрсдэл ба хамгаалал” аяны хүрээнд цагдаагийн алба хаагчид 22:00 цагаас эхлэн өглөөний 06:00 цагийн хооронд эргүүл, хяналт шалгалт хийж байгаа юм. Өчигдөр БЗД-ийн цагдаагийн 2-р хэлтсийн алба хаагчид дүүргийн 7 болон 1-р хорооны нутагт дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг караоке, баар, дэн буудлуудыг шалгасан юм. Шалгалтаар БЗД-ийн 1-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сарнай” дэн буудал зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан нь тогтоогдсон юм. Хяналтын камер дутмаг, камерын бичлэг хадгалагддаггүй, үйлчлүүлж байгаа иргэдийн хувийн мэдээлэл бүртгэлийн дэвтэрт тэмдэглэгдээгүй зэрэг зөрчил дутагдал байлаа.

БЗД-ийн 8-р хороо буюу Сансрын тунель, Баянцээл орчимд 35 аж ахуйн нэгж архи согтууруулах ундаагаар үйлчилдэг. Бар, ресторан, караоке ихтэй, олны хөлд дарагдсан газруудыг шалгахад ихэнх нь насанд хүрээгүй иргэдэд үйлчилж байсан юм.

Өчигдөр 22:00 цагаас өглөөний 6:00 цагийн хооронд цагдаагийн байгууллагад 313 дуудлага, мэдээлэл ирсэн байна. Нийт 84 иргэн, 27 аж ахуйн нэгж, байгууллагыг шалгажээ. Зөвшөөрөлгүй үйл ажиллагаа эрхэлж байсан 10  дэн буудлын үйл ажиллагааг таслан зогсоож, 13 зөрчил илрүүлж шалгасан байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө