Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

APPLE ШИНЭ ЗАГВАРЫН, УХААЛАГ БУГУЙН ЦАГАА ТАНИЛЦУУЛЛАА

  Б.Оюун 2018-09-19 1707

  Apple компани Series 4 загварын ухаалаг, цоо шинэ загварын бугуйн цагаа танилцууллаа. Шинэ загварын цаг нь гадна дизайн, интерфейс зэргээрээ өмнөх загвараасаа өөрчлөгдөж, илүү хүчирхэг, илүү чанартай, илүү найдвартай болж чаджээ.

Apple компани шинэ загварын ухаалаг бугуйн цагаа Hermès загварын ордны цаг, гутлын үйлдвэрлэл хариуцсан захирал Пьер Хардигийн хамтаар бүтээсэн байна. Энэ намар Apple Watch Hermès нэрийн ухаалаг бугуйн цаг эгнээндээ нэгэн зэрэг 5 шинэ загварыг нэвтрүүлжээ.

Часы Apple Watch Hermès Series 4

Apple Watch Hermès загварын 4 дэх үеийн ухаалаг цаг нь зэвэрдэггүй гангаар бүтээгдсэн, хэдийгээр их биеийн хувьд хэмжээ нь хэвээр байгаа ч нүүр хэсэг нь илүү том болжээ.

Цагны оосор нь Hermès нэрийн жинхэнэ арьсаар хийгдэж, бугуйг тойруулан ороож зүүх боломжтой шинэ загвар дизайнтайгаар гарчээ.

Шинэ загварын ухаалаг цаг нь хэд хэдэн өнгөний сонголттойгоор, цайвар шаргал, улбар шар, бор хүрэн, улаан хүрэн, ягаан гэхчлэн өнгөний хослолоос бүрджээ.

Часы Apple Watch Hermès Series 4

Часы Apple Watch Hermès Series 4

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө