Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

САР ЛУУ АЯЛАХ АНХНЫ ЖУУЛЧНЫ НЭР ТОДОРЧЭЭ

  Б.Оюун 2018-09-19 894

Сар луу аялах анхны сансрын жуулчны нэр тодорхой болжээ.

Японы тэрбумтан Юсаку Маэзава 2023 онд SpaceX компанийн Big Falcon Rocket сансрын пуужингаар дэлхийн мөнхийн дагуул сар луу хөөрөх анхны жуулчин болсон байна.

Сар луу зорчих анхны жуулчны нэр тодорхой болсон талаар SpaceX компанийн үүсгэн байгуулагч Илон Маск мэдээлсэн байна. Тэрээр АНУ-ын Калифорни мужийн Хортон хотод байрлах SpaceX компанийн төв офист энэ талаар мэдээлжээ.

SpaceX компани 2023 онд сар луу анхны аялал хийж, ингэхдээ сансрын жуулчин авч явахаар амлан, урьдчилсан сонгон шалгаруулалт явуулсан юм. Сар луу нисэх анхны жуулчин саранд 200 км зайд сансрын пуужингаар нисч өнгөрөх гэнэ.

Сар луу нисэх анхны жуулчин чухам хэдий хэмжээний мөнгөөр энэхүү азтай эрхээ хожсоноо олонд дэлгээгүй байна. Ямартаа ч сансрын анхны жуулчны “сансрын аялал” долоо хоног үргэлжлэх гэнэ.

Өнөөдрийг хүртэлх хугацаанд хүн төрөлхтөнөөс ердөө 24 хүн сансрын уудамд, сар луу зорчжээ. Хамгийн сүүлд 1972 онд “Аполлон-17” сансрын хөлгийн багийнхан саран дээр бууж байсан юм.

Сар луу зорчих дэлхийн анхны жуулчин Юсаку Маэзава нь 42 настай, Японы бэлэн хувцасны  Zozotown онлайн дэлгүүрийг үүсгэн байгуулагч, тэрбумтан юм. Forbes түүний хөрөнгийн хэмжээг 2,9 тэрбум ам. доллар гэж тооцжээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө