Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

ӨМНӨД СОЛОНГОС ШИГ ҮҮХ ТҮҮХЭЭ АВАРЦГААЯ

  Б.Уянга 2018-09-24 727

Үүх түүхээ авч үлдэхийн сайн сайхныг Өмнөд Солонгосчууд үлгэрлэж байна.   Өмнө нь газрын тосны нөөц хадгалдаг байсан газрыг Соёл урлагын цогцолбор газар болгон тохижуулжээ.  Тэртээх 1973 оноос эхлэн газрын тосны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан газрын одоогийн төрхийг хараад хүмүүс бараг үнэмшддэггүй гэнэ. Уулыг ухаж тус бүр нь 15 метрийн өндөртэй 15-30 метрийн диаметртэй таван танк байгуулан газрын тосоо хадгалж байжээ. Солонгосын сарын хэрэглээний газрын тос энд хадгалагддаг байж.

Ялаа шумуул шавсан уг газрын ойролцоо уул овоо шиг өндөр хогийн цэг ч байсан гэх.  Гэтэл хэдхэн жилийн дотор их бүтээн байгуулалт өрнүүлж одоогийн өнгө төрхийг цогцлоожээ.

Ард түмний дунд санал асуулга явуулж газрын тосны нөөц хадгалдаг газраа хэрхэх вэ хэмээн асуужээ. Ингээд хүмүүс үүх түүхээ авч үлдэнгээ соёл урлагын газар болгох санаачилга гаргажээ.  Ийнхүү таван танк тус бүрээ иж бүрэн тохижуулж урлагийн тоглолт, лекц, үзэсгэлэн гээд олон зүйл зохион байгуулж болох орчинг бүрдүүлсэн гэдэг.  Монголтой бол Улаанчулуутын хогтой дүйцэхүйц хэмжээний газрыг ийнхүү тохижуулсан нь тус газрыг сонирхсон олон Монголчуудад нэгийг бодогдуулж нөгөөг санагдуулсан гэнэ.  Сөүл хотын захиргаа  МДК эрүүл мэнд аялал жуулчлалын газрын хамтран зохион байгуулсан Сөүл хоттой танилцах аяллын үеэрх анхаарал татсан газрын нэг яах аргагүй энэ байсныг олон оролцогч онцлон ярилцана лээ. 

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө