Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

РИАННАТАЙ АДИЛХАН ИХЭР ОХИД ИНСТАГРАМД ОД БОЛЖЭЭ

  Б.Оюун 2018-09-24 1612

Карибын нэртэй дуучин Рианнагийн бага нас нь болов уу гэж хэлж болох өхөөрдөм хөөрхөн ихрүүдийн зураг инстаграмд олны анхаарлыг ихэд татаж байна.
АНУ-ын Филадельфид амьдардаг Меган болон Морган гэх ихэр охид инстаграмд 400 мянган дагагчтай болжээ. Охидын ээж Стефани эгдүүтэй сэргэлэн охидынхоо нэрээр инстаграмд хуудас нээсэн нь ийнхүү олны анхаарлыг татсан байна.

Учир нь ихэр охид дуучин Рианнатай гадна төрхөөрөө маш адилханаас гадна Меган, Морган нарын нүдний өвөрмөц өнгө ч олны анхаарлыг татаж байгаа юм.
Өнгөт арьстай охид тун өвөрмөц, хурд тод нүдтэй. Меганы нүд цэнхэр бол Морганы нэг нүд нь цэнхэр, нөгөө нь бор өнгөтэй гэнэ. Охид бяцхан моделийн карьераа эхлүүлж, реклам сурталчилгааны урилгад дарагдах болжээ.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө