Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ-12 ОРД

  Д.Отгонсүрэн 2018-09-24 3143

 2018/09/25

ХОНЬ

Завгүй өдөр болно гэдэгт найдаж болно. Ажлын уулзалт болон бизнесийн гэрээ хэлэлцээр тань таны тавхайг эргэтэл гүйлгэх. Хэрвээ та хоол бэлдээгүй бас их мөнгөтэй байгаа бол гарч хооллоход гэмгүй. Мөн танд хайртдаа хэлэх чухал зүйл байгаа бол тохирох мөчийг сонгон хэл. Тэгээд та хүслийнхээ үр дүнг удахгүй мэдэх болно.

ҮХЭР 

Ажил хэрэг тань өнөөдөр тийм ч сайн гэрэлтэй харагдахгүй байна. Ялангуяа удирдлагатайгаа хайрын асуудал ургуулсан бол. Хайртай хүнтэй хүмүүс ар талаа таарамж нийцэлтэй, амар тайван байлгах арга замыг хайж үр дүндээ хүрнэ. Таны хамтрагч тань хүчтэй сэтгэл хөдлөл үзүүлснээр та нарын хоорондоо төвөгтэй байдал багасна. Биеийн хэлээрээ бүтээлч байдлаа илэрхийл. Хэрвээ амралтын төлөвлөгөө байгаа бол эртнээс урьдчилан захиалга өгөх нь үнэхээр сайхан санаа. Тиймээс тань руу маш төгс амралт очиж байна.

ИХЭР 

Таны ажиллах чадвар нилээд өндөр байгаа тул ямар ч ажлыг төвөггүй гүйцэтгэнэ. Ашигтай санал хүлээж авах буюу ажлын санал ирнэ. Эргэн тойрныхонтойгоо харьцахад ч аз таныг ивээх болно. Таныг өнөөдөр зохих ёсоор үнэлэх бололтой. Салхинд гарах эсвэл амралт зугаалгын талаар бодох цаг нь болжээ.

МЭЛХИЙ 

Хүмүүс танд татагдахаар биеэ авч яв. Гомдоллохоо зогсоо, бусдыг сонсож сур. Олонтоо инээмсэглэж бай. Та сонгосон хүнийхээ урьд нь ажиглаж байгаагүй чанаруудыг нээнэ. Ажил төрөл ихтэй байх үед тэр таныг өвөрмөц санаануудаараа гайхшруулж магадгүй. Гэртээ ихэнхи цагаа өнгөрөө.

АРСЛАН 

Хайртай хүндээ тэр танд ямар үнэ цэнэтэй гэдгийг байнга давтан хэл. Одоо амрагуудын хооронд байсан хүйтэн хөндий байдлыг шийдвэрлэхэд яг тохирсон цаг. Бодит байдлыг гутранги байдлаар харж, шалтгаангүй гуниглаж болзошгүй. Гэртээ ганцаараа байхаас зайлсхий. Өөрийгөө завгүй байлгавал гунигт санаа бодлоос юу ч үлдэхгүй.

ОХИН 

Зан байдал, оюун ухаан хоёр эсрэгцэж зөв замыг олоход хэцүү болох нь. Дэлхийг тойрох хүсэл тань давамгайлж байна. Саяхан танилцсан хүндээ бүхнээ ярихаас зайлсхий. Мэдлэгийнхээ хүрээг тэлэх, аялал зугаалганд явах зэрэг өөртөө таалагддаг бүхнээ хий. Энэ нь таньд шинэ санаа өгч болзошгүй. Хуучны танилтайгаа тааралдана.

ЖИНЛҮҮР 

Таны хайртай хүмүүс гэнэт гарч ирнэ. Та өөрийн сайн найзуудаасаа өөрийн хүлээх үүргийг олж авах болно. Энэхүү үүрэг хариуцлага нь таны онцгойрох шинж юм. Яагаад гэвэл та төрөлхийн авьяастай ба бусдыг ойлгож мэдэрдэг юм. Хэрэв та өөрийгөө энэхүү орон зайд оруулбал энэ нь урт хугацааны, орлоготой ажлын эхлэл болно. Эрхзүйн зөвлөгөө авахаасаа өмнө өөрийн бодол санаандаа харьцуулалт хий. Хайрт анд нөхөрийн харьцаа гүн гүнзгий дотно харилцаанд хүргэх болно. Оройн төлөвлөгөө зөвхөн та хоёроос хамаарна.

ХИЛЭНЦ 

Магадгүй та найзтайгаа хамтран ажилласнаар ажлын цагаа өөрийнхөө бололцоонд тааруулан сонгох боломжтой болно. Ганц бие хүмүүс шинэ болзоонд явахаар дурлана. Уур хилэн болон сэтгэлийн хөдлөл нь ямарваа нэгэн зүйлд хүргэнэ. Дурлалын асуудал дээр сэтгэл хөдлөн бодлогогүй байна. Мөн энэ өдөр бол эмийн ургамал эрүүл ногоогоо базааж авахад тохиромжтой. Аль болох химийн эмийн хэрэглээгээ хязгаарлаж ургамалын гаралтай бүтээгдэхүүн хэрэглэхийг зөвлөж байна.

НУМ

Хэсэг хугацааны туршид хязгаарлагдсан байсан харилцаа холбооны шугамууд нээгдэх болно. Хэлэх гэснээ хэлэхэд цагаа зөв сонгох нь чухал ба үл ойлголцолд хүрэхгүйн тулд хэлэх үгээ сонгохдоо бодолтой байх хэрэгтэй. Бизнес юм уу ажил мэргэжилтэй холбоотой таны санхүүгийн боломжийг дээшлүүлэх аз завшаан гэнэтийн орлого орж ирч болзошгүй. Энэ үеэр сайн дурын ажилд оролцвол сэтгэлийн их баяр баясгалан авчрах болно. Ганц бие хүмүүсийн хувьд анхны болзоонд явахдаа үзвэрийн мөнгөө адилхан хувааж төлөх нь нөгөө хүнээрээ даалгаснаас илүү эвтэйхэн байх болно.

МАТАР 

Тэсвэргүй байдал нь асуудалд хүргэнэ. Юмыг цагт нь тулгаж хийдэг байдлаа сөрж зогсох нь энэ ордонд төрсөн хүмүүст нэгэн төрлийн сорилт болно. Тооцоолоогүй зарлага ээдрээтэй нөхцөл байдал үүсгэнэ. Тиймээс болчимгүй байдал, үрэлгэн загнахын үр дагаварыг үзнэ. Хайр дурлалын нөлөөгөөр урам зориг орох ба хайрын холбоо нь эерэг байж сэтгэлийг догдлуулна. Ганц бие хүмүүс амлалт өгөхдөө илүү итгэлтэй байх хэрэгтэй. Од эрхсийн нөлөөгөөр сэтгэл догдлуулсан шинэ харилцаа холбоо эхлэх боловч удаан үргэлжлэхгүй.

ХУМХ 

Их дээд сургуулиа төгссөн эсвэл ямар нэгэн сургалт дамжааг дүүргэсэн хүмүүс илүү өндөр боловсрол олж авахын тулд гадаад руу явахыг хүснэ. Хэрвээ та солилцооны оюутан тэтгэмж тэтгэврийн тухай хөөцөлдөх гэж байгаа бол эерэг мэдээ сонсоно гэдэгтээ найдаж болно. Мөн паспорт ногоон карт аяллын виз авах хүсэлт гаргахад яг таарсан сайхан цаг.

ЗАГАС 

Өнөөдөр та бусдад хэт шүүмжлэлтэй хандаж дайрч давшлах хандлага гарч магадгүй. Тиймээс үг хэл, үйлдлээ цэгнэж ярих хийхээсээ өмнө сайтар бодож байхыг зөвлөе. Энэ нь аюултай муу хүчийг авч ирж магадгүй юм. Ингэснээр таны нэр хүнд өсч бүр албан тушаал ч ахиж мэднэ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө