Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

“ЯЛАГЧДЫН ЦУВАА” ОУ-ЫН МОНО ЖҮЖГИЙН ФЕСТИВАЛ ЭХЭЛЛЭЭ

  Ч.Доржбат 2018-09-27 1523

Монголын Моно жүжгийн төв нь НЗДТГазар, БСШУСЯам, УДЭТеатр, УХТеатр, СУИС -тай хамтран 2015 оноос эхлэн “UB-Parade of Winner” буюу “Ялагчдын цуваа” ОУ-ын Моно жүжгийн фестивалийг амжилттай зохион байгуулсаар ирсэн билээ.

Уламжлал ёсоор 4 дэх жилдээ энэхүү уралдаанд оролцож буй АНУ, Солонгос, Якут, Тува, Монгол зэрэг нийт 6 улсын уран бүтээлчдийн моно жүжгийн тоглолтууд 2018 оны 09 сарын 26-наас 30-ны өдрүүдэд Улсын хүүхэлдэйн театрын тайзнаа тоглогдох юм. 

Ганцаарчилсан жүжиг гэдэг тун өвөрмөц чадварыг жүжигчнээс шаарддаг онцлогтой. Бүх л дүрд өөрөө хувирна. Инээн, уйлна, баярлана, гунина. Баян, ядуу, хөгшин залуу, ихэмсэг, дорой гээд бүхий л дүрийг нэг дор харуулдагаараа тун ч өвөрмөц. Тэгвэл тайзны урлагийг нэг шат ахиулж буй энэ төрөл Монгол улсад хурдацтай хөгжиж байгааг уралдаан зохион байгуулагчид онцолж байна. 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө