Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

ДУУЧИН АДЕЛИЙН ИХЭР

  Б.Оюун 2018-10-02 2167

Британийн дуучин Адельтай усны дусал мэт адилхан ихэр байдаг гэнэ. Шведын иргэн Эллинор Хеллборг дуучин Аделийн шүтэн бишрэгч төдийгүй, хайртай дуучинтайгаа гадна төрхөөрөө ихэд адилхан гэнэ. Эллинор Хеллборг өөрийн инстаграм хуудсан дээрээ дуучин Адельтай ялгагдахын аргагүй адилхан зурагнуудаа байршуулах дуртай гэнэ.

Хеллборг нь мэргэжлийн нүүр будагчин, нүүр хувиргагч учраас Адельтай төстэй өөрийн царай төрхийг дуучинтай адилхан болгож чадамгай хувиргадаг юм байна. Швед бүсгүйн инстаграм хуудсан дээрээ байршуулдаг зурагнууд нь олон дагагчтай төдийгүй, тэрээр Адельтай адилхан дүр төрхөөрөө жинхэнэ интернэт-од болжээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө