Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

МЕЛАНИЯ ТРАМПЫН АЗ ЖАРГАЛТАЙ ХОВОР ТӨРХ

  Б.Оюун 2018-10-04 2767

АНУ-ын тэргүүн хатагтай Мелания Трамп анх удаа нөхөргүйгээ гадаад айлчлал хийхээр оджээ. 48 настай Мелания Африкийн Гана улсыг зорьсон байна.

Ингэхдээ нөхрөө албан ёсны арга хэмжээнд дагалдан явахдаа ихэнхдээ дүнсгэр, ууртай мэт зогсч харагддаг Мелания энэ удаад ганцаараа ихэд аз жаргалтай яваа нь түүний айлчлалын зурагнуудаас тодхон харагдаж байна.

Мелания Трампыг албан ёсны айлчлал, арга хэмжээн дээр инээмсэглэж, сайхан ааш зантай байхыг нь харах бараг ховорт тооцогддог учраас хаа явсан газраа аз жаргалтай инээмсэглэх тэргүүн хатагтайн дүр төрх аргагүй олны анхаарлыг татаж байжээ. АНУ-ын тэргүүн хатагтай болохоосоо өмнө загварын ертөнцөд илүүтэй анхаарал хандуулж, албан ёсны байж төдийлөн үзээгүй Меланиягийн хувьд түүнийг төрийн их үйл хэргийн төлөө зүтгэж яваа нөхөртөө бараа болохоос илүүтэй хуучин амьдралын хэв маягаа илүүтэй санагалздаг гэж үздэг. Миссис Мелания олны нүдэн дээр нөхрийнхөө хамт гарахдаа ихэнхдээ төв царайлж, баргар дүнсгэр, албаны дүр төрхтэй байдаг. Тэгвэл тэргүүн хатагтай Гана хотын Аккре дахь нисэх буудалд буухдаа л царайндаа инээмсэглэл гэрэлтүүлэн бууж ирж, айлчлалын явцад өндөр сэтгэгдэлтэй, баяр баясгалантай байжээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө