Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

КЕЙТ ХАДСОН 3 ДАХИА ЭЭЖ БОЛЖЭЭ

  Б.Оюун 2018-10-05 1723

39 настай жүжигчин Кейт Хадсон энэ сарын 2-нд амаржиж, 3 дахь охиноо төрүүлжээ. Тэрээр шинэ хүнээ өлгийдөж авсан тухай мэдээгээ өөрийн Instagram хуудсаараа дамжуулан мэдээлсэн байна.

Кейт болон түүний нөхөр Дэнни Фузикава нар шинээр мэндэлсэн охиндоо Рани Роуз Хадсон-Фукизава гэсэн нэр өгчээ.

Жүжигчин Кейт Хадсон бие давхар болсон тухай мэдээ анх 2018 оны 4-р сард олонд ил болжээ. Кейт өмнөх гэрлэлтээсээ 14 настай Райдер болон 7 настай Бингем гэх хоёр хүүтэй. Харин 32 настай Фузикавагийн хувьд Кейтээс төрсөн охин түүний анхны хүүхэд нь юм байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө