Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

"ОНЦГОЙ ДААЛГАВАР" ИНЭЭДМИЙН УРАН САЙХНЫ КИНО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

  Д.Отгонсүрэн 2018-10-06 3227

Хүүгүй ломбард, Хуримын Сюприз, Туршилтын хосууд зэрэг үзэгчдийг байлдан дагуулсан уран бүтээлийг хийсэн Оюунлаг продакшны залуучууд ээлжит сюрпризээ задаллаа. Тэдний дэлгэцийн тав дахь уран бүтээл болох “Онцгой даалгавар”инээдмийн уран сайхны кино нээлтээ хийсэн даруйдаа урлагт хайртай үзэгчдээс өндөр үнэлгээ авч байгаа гэнэ шүү. Киноны гол дүрд хошин урлагийн хамгийн олон үзэгчтэй Мөрөөдлийн теар хамтлагийн чадварлаг жүжигчин Г.Алтаншагай тогложээ. Түүний хувьд Оюунлагийн залуустай хамтран ажилласан хоёр дахь дэлгэцийн бүтээл нь энэ гэнэ.

Жүжигчин Г.Алтаншагайд хэн ямар даалгавар өгөх бол,  тэр даалгавраа хэрхэн гүйцэтгэх бол гээд үйл явдлаар дүүрэн киног хамт үзэх онцгой хүмүүстэйгээ хамтдаа ирэхийг уран бүтээлчид үзэгчиддээ захисан гэнэ. Найруулагч Д.Отгонбаяр, Г.Сэр-Од нарын хамтын бүтээл “Онцгой даалгавар” инээдмийн уран сайхны кино бүх кино театруудаар гарч байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө