Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

ДЭЛХИЙН ЭМЭГТЭЙ УУЛЧДЫН ТУХАЙ 4 ДЭХ НОМ ГАРЧЭЭ

  М.Уянга 2018-10-06 1421

Дэлхий нийтэд ууланд авирах нь өндөр уулаас, хадан авиралт, спорт авиралт, мөсөн авиралт хүртлээ хөгжиж, спорт авиралт нь олимпийн төрөлд хүртэл бүртгэгдсэн байна. Дэлхийн уулчид дундаас эмэгтэй уулчдыг онцлоход Эверестийн оргилд хамгийн бага нь 11 настай, хамгийн өндөр нь 73 настай эмэгтэй гарч байжээ. Дэлхийд 8000 метрээс дээш 14 уулс байдаг байна. Эдгээрийн оргилд гарсан уулчин дэлхийд чансаагаараа дээгүүрт ордог байна. Харин Манай улсын уулын спортын мастер Б.Гангаамаа 7 уулын оргилд гарчээ. Ингээд эмэгтэй уулчдынхаа үүх түүхийг 3 ном болгон хэвлэсэн МУГТ, Зөвлөх багш С.Заяа дэлхийн эмэгтэй уулчдын тухай 4 дэх номоо гаргажээ. Түүний олон жил хуримтлуулсан дэлхийн уулчдын тухай мэдлэг 3 жилийн хөдөлмөр болон ийн гарлаа. Энэхүү ном нь Англи хэл дээр хэвлэгдэж, дэлхий даяар худалдаалагдах гэнэ.

Ном ердөө 300 ширхэг худалдаанд гарах ба бас нэгэн онцлог нь 13-р зууны Монгол бичгээр гарчиг нь нэмж хэвлэгдэх юм байна. Энэ нь дэлхийд Монгол бичгийн соёлыг таниулахаас гадна Монгол эмэгтэй уулчид дэлхийд ямар чансаатай байгааг харуулах нэгэн үзүүлэлт болно гэсэн шүү.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө