Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

МЭРГЭН БУУЧ Д.МӨНХБАЯРЫН ЭНЭТХЭГ ШАВЬ ЗАЛУУЧУУДЫН ОЛИМПИЙН АВАРГА БОЛЛОО

  А.Болдсайхан 2018-10-10 686

Энэтхэгийн буудлагын спортын залуу од Ману Бакер 10 метрийн хийн гар бууны төрөлд алтан медаль хүртжээ. Тэрбээр Дэлхийн цомд 16 насандаа түрүүлсэн амжилтаараа Энэтхэгээс хамгийн залуу аварга болсон билээ. Түүнчлэн Хамтын нөхөрлөлийн орнуудын наадамд түрүүлсэн юм. Харин өнгөрсөн сард болсон Азийн наадмын урьдчилсан буудлагад бусдыгаа тэргүүлж, медаль хүртэх өндөр магадлалтай байсан ч шигшээд тун муу буудсан юм. Харин энэ удаад алдаагаа залруулж, залуучуудын олимпийн аварга боллоо.

Энэтхэгийн буудлагын залуучуудын шигшээ багт Монголын мэргэн бууч Д.Мөнхбаяр дасгалжуулагчаар ажиллаж байгаа билээ.

Олимпийн үеэр баяр хөөртэй, уйтгар гуниг ээлжлэн үргэлжилдэг. Тамирчид хамгийн хайртай хүнээ, хүндэлж явдаг эрхэмдээ талархал илэрхийлэх тохиолдол олон. Тэгвэл Аргентиний усанд сэлэгч Делфина Нарельа Пигнатиелло охидын 800 метрийн чөлөөт сэлэлтэд мөнгөн медаль хүртсэн. Түүний эмээ нь өнгөрсөн долоо хоногт нас баржээ. Эмээгийнхээ дурсгалд зориулж, гарандаа "Abuela" буюу "эмээ" гэж бичээд харуулж буй дүр зургийг та харж байна. Тэрээр медалиа эмээдээ зориулсан талаар ярьсан гэнэ.  

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө