Хүйсээ солиулсан, дэлхийн шоу бизнесийн хамгийн нэр хүндтэй трансвестит од Ру Пол гэх нэрээрээ алдартай Эндрю Чарльзын талаарх сонирхолтой мэдээлэл хүргэж байна.
Америкийн Сан Диего хотоос гаралтай 2 метрийн өндөртэй Эндрю супер од болохоосоо өмнө панк хамтлагт дуулж, шөнийн клубт бүжиглэдэг байжээ. Ру Пол 90-ээд оны үед бүжгийн клубт ажиллаж, радиод шоу нэвтрүүлэг хөтлөн, өөрийн хит дуунуудаа зохиож эхэлсэн байна.
Ру Пол хөгжмийн ертөнцөд өөрийгөө таниулж олонд танигдсаныхаа дараа кинонд хүчээ үзэх болсон нь түүнд мөн л амжилт авчирч, тэрээр хамгийн эрэлттэй трансвестит од болсон байна.