Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ-12 ОРД

  С.Золбоо 2018-10-12 1606

 

ХОНЬ

Өнөөдөр таныг залхуу хойрго байдал эзэмдэж, таны эрч хүч маш их буурах болно. Хэрвээ та ядарч, бие тань сул байгаа бол орондоо хэвтэхийн оронд гадуур гарч найз нөхөдтэйгөө уулзаж сэтгэлээ сэргээ. Та үргэлж хүмүүст туслахыг хүсдэг бөгөөд сайн дурын буяны ажил танд маш сайн тохирдог.

 

ҮХЭР 

Энэ үдэш цэнгээний газраар явж оройтож унтснаар таныг өдрийн турш нойрмог байдалтай болно. Өнөөдөр найз нөхөдтэйгөө уулзах, олон нийтийн арга хэмжээнд оролцон тун завгүй байна. Томоохон арга хэмжээнд сонирхолтой хүмүүстэй танилцаж сайн найзууд болно. Эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ хамт цагийг өнгөрөөснөөр тэдний хүмүүжилд эерэгээр нөлөөлнө.

 

ИХЭР 

Өдөр тутмын амьдралд халуун дулаан уур амьсгал урам зориг авчирна. Найз нөхөд хамаатан садан бизнесийн түншүүдтэйгээ сайн харилцаа тогтоохыг тэсэн ядан хүлээнэ. Энэ сард та өөрийн амьдралын бүхий л талбараас мөнгө олно. Шударга харилцааг эрхэмлэвэл амраг садан, түнш найз нөхөд, ойрын хамаатантайгаа харилцаа сайжирна.

 

МЭЛХИЙ 

Санхүүгийн бичиг баримт тооцоогоо хянаж, байх ёсгүй илүү төлбөр бичигдээгүй эсэхийг хяна. Зугаа цэнгэл архидалтанд илүү мөнгө зарцуулахаас зайлсхийхгүй бол дараа нь та үүндээ харамсах болно. Бусадтай харьцах харилцаагаа магадлан шалгаж, гэрээнд гарын үсэг зурах эсвэл хэлэлцээ наймаагаа дуусгахаа азна.

 

АРСЛАН 

Итгэл найдвараа алдах, хуурамч амлалттай холбоотой сөрөг хандлага ажиглагдана. Од эрхсийн таагүй байрлал санхүүгийн хүндрэл учрах, гэнэтийн зарлага гарахыг зөгнөж байна. Энэ өдөр хийсэн арилжаа алдагдал хүлээж магад. Зөрчилдөөн үүсч мэдэх тул хүмүүстэй харилцахаас зайлсхий. Боломж гарч ирэхийг хүлээ. Бусдын үгэнд шууд бүү итгэ.

 

ОХИН 

Энэ өдөр эмх замбараагүй байж магад. Гэвч ихэнхи хүмүүс бараг л амжилттай байж чадна. Аз болон сайн хувь тавилан таны өмнөх замыг засна. Урт хугацааны маргаанаас зугтаах нь хамт ажиллагч эсвэл даргатайгаа дээд зэргийн сайхан харьцаатай хэвээр үлдэхэд тань дөхөм болно. Таныг хорлох далд бодлого муу санаанаас зайгаа барь. Сэрэмжтэй бай.

ЖИНЛҮҮР

Таны үзэл бодол гэр бүлийнхэнтэйгээ адил байна. Өнөөдрийн хамтач нөхөрсөг зан байдал нь ашигтай нөлөөлөл бүхий боломжуудыг бий болгоно. Хооллохдоо гэр бүл найз нөхөдтэйгээ байх нь бие биедээ туслах гайхалтай боломжийг олгох болно. Хүчин чармайлт сайтай хэн нэгийг мэддэг бол тэднийг дуудан зөвлөгөө авч болох юм.

ХИЛЭНЦ 

Өнөөдөр та хашир хянамгай байж аюултай нөхцөл байдлаас бултах хэрэгтэй. Гэрийн тань эмх цэгцтэй байдал хэд хэдэн хүндрэлтэй тулгарч мэдэхээр байна. Хүмүүс таныг анхаарлын төвд оруулж мэдэх төсөөлж ч байгаагүй асуудлуудад бэлэн бай. Хэрвээ та хэн нэгэн хамтраасай гэж аргаа барж байгаа бол яг одоо шийдвэрээ гарга.

НУМ

Өнөөдрийн бүтээлч энергийг хэрүүл маргаанаас илүү хөгжилтэй, сэтгэл хөдөлгөсөн зүйл хийхэд зориулаарай. Аялах төлөвлөгөө нь таныг тайвшруулах болно.. Өнөөдөр аливаа шүүмжлэлийг хэт эмзэг хүлээн авч, нийтийн ёс журмыг үл тоомсорлох хэрэггүй. Та олны газар хамаг шилдэг зан чанараа харуулан жинхэнэ соёлтой хүн шиг байх хэрэгтэй.

МАТАР 

Мэдрэмтгий байх учраас дотносол, мөрөөдөл таныг атгаж байна. Таны хүсэл тэмүүлэл өндөр байх учраас материаллаг ертөнцөд байх нь танд хэцүү байх болно. Та дотоод хүнийхээ хандлагын үнэ цэнийг алдахыг хүсэхгүй байгаа. Чимээгүй орчинд бясалгал хийгээрэй. Хүчний тэмцэл үргэлжилсээр байгаа учраас хянуур байдлаа бүү алдаарай.

ХУМХ 

Ашиг хонжоо олох, эртний хүслээ гүйцэлдүүлэх эсвэл гэнэтийн таатай мэдээ сонсож болзошгүй. Та амьдралын эрч хүчээр бялхах болно. Зарим нэг нь аялал төлөвлөх бололтой. Эсвэл спортоор хичээллэ. Энэ нь тархинаас бухимдал, стрессийг тайлж өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэн эрч хүчийг бий болгоно.

ЗАГАС 

Өөртөө итгэх итгэлээ ямар нэг цуглаан уулзалт дээр хадгалж чадвал танд эерэг нөлөө үзүүлнэ. Гэр бүлийн томоохон цугларалт болж та удам угсаа, өвөг дээдсийнхээ талаар илүүг мэдэж авна. Гэр бүлийн асуудал санаа зовооно. Бусдын хэрэгт бүү оролц. Хувцасны шүүгээн доторхоо өөрчил. Элдэв хэрэг явдлаас холуур байж, жижиг сажиг эмчилгээ хийлгэ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө